Гадаадад амьдарч буй 25-60 насны Украины эрчүүдийг цэргийн албанд татах талаар Батлан хамгаалахын сайд Рустем Умеров мэдэгдэв.

Умеров “Die Welt”, “Bild”, “Politico” зэрэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа элсүүлэх ажиллагааг "шийтгэл биш, нэр төрийн хэрэг" гэж тодорхойлжээ.

Гэхдээ сайн дураараа ирээгүй тохиолдолд шийтгэл хүлээлгэж магадгүй талаар хэлсэн байна.

Харин тус яамны хэвлэлийн төлөөлөгч Илларион Павлюк дараа нь цэрэгт татах асуудал яригдаагүй гэдгийг тодруулаад, ямар нэгэн албадлагын шинж чанартай зүйл үзүүлэхгүй гэдгийг мэдэгджээ.

Павлюкын хэлснээр яам зөвхөн хаана байгаагаас үл хамааран бүх украинчуудыг “сайн дураараа цэрэгт элсэхийг уриалж байгаа" аж.

"Та цэрэгт татагдах хуудас хүлээн аваагүй нь Украинд заналхийлж буй аюул арилсан гэсэн үг биш. Энэ нь гадаадад байгаа украинчуудад хамааралтай юу гэвэл, мэдээж тийм."

ЕХ-ны “Евростат” агентлагийн арваннэгдүгээр сард дэлгэсэн тоо баримтаас харвал Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Украинаас 18-64 насны 768,000 орчим эрэгтэй ЕХ-ны нутаг дэвсгэр рүү дүрвэсэн байна.

Энэ нь зөвхөн ЕХ-нд амьдарч буй иргэдийн тоо баримт бөгөөд 2022 оны хоёрдугаар сараас өмнө гадаад руу гарсан хүмүүсийн тоо багтаагүй болно.

Мөн Украины хувьд гадны орнуудад цэрэг татлагын төв байдаггүй тул эрх баригчдад гадаадад буй иргэдээ цэрэгт элсэхийг албадах боломж байхгүй.

Энэ долоо хоногийн эхээр Украины зэвсэгт хүчин дахин 450,000-500,000 хүнийг цэрэгт татах санал дэвшүүлснийг Ерөнхийлөгч Володимир Зеленьский мэдэгдсэн. Зеленьский үүнийг "эмзэг асуудал" гэж тодорхойлоод, шийдвэр гаргахаас өмнө холбогдох яамдуудтай сайтар хэлэлцэхээ амласан.

Мягмар гарагт болсон оны төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр Зеленьский мөн одоогийн байдлаар фронтод 500,000 цэрэг байгааг хэлсэн байна.

Харьцуулбал, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд Оросын 617 мянган цэрэг оролцож байгааг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #цэрэг татлага, #Украины Батлан хамгаалах яам,