Өмнөд Солонгост их сургуулийн элсэлтийн шалгалтыг товлосон хугацаанаас 90 секундийн өмнө дуусгасан шалтгаанаар сурагчид засгийн газрын эсрэг гомдол гаргажээ.

"Suneung" буюу их сургуулийн элсэлтийн шалгалт нь олон хичээлээр нийт найман цаг үргэлжилдэг дэлхийн хамгийн хэцүү шалгалтуудын нэг юм.

Энэ нь зөвхөн их дээд сургуульд элсэн орох, ажлын байрыг тодорхойлохоос гадна ирээдүйн харилцаанд хүртэл нөлөөлдөг. Жил бүр тус шалгалтын үеэр агаарын орон зайг хаах, хөрөнгийн зах зээлийн нээлтийг хойшлуулах зэргээр сурагчдын анхаарлыг сарниулахгүй байх хэд хэдэн арга хэмжээ авдаг байна.

Энэ жилийн шалгалтын дүн арванхоёрдугаар сарын 8-нд гарчээ.

Харин энэ мягмар гарагт 39 сурагч эхний хичээлийн шалгалтыг 90 секундийн өмнө дуусгасан шалтгаанаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэлд өгүүлснээр Сөүл хотод байрлах шалгалтын байранд хонх хугацаанаас өмнө дуугарч, сурагчид тэр даруй эсэргүүцсэн ч ахлагч нар шалгалтын материалыг хураан авчээ. Багш нар дараагийн хичээл эхлэхээс өмнө алдаагаа хүлээн зөвшөөрч, завсарлагааны үеэр нэг минут хагасын хугацаа өгсөн боловч зөвхөн хариулаагүй үлдээсэн хэсгийг бөглөх боломж олгосон байна. Өмнөх хариултуудыг өөрчлөх эрх өгөөгүй гэв.

Сурагчид үлдсэн хичээлүүд дээр анхаарлаа төвлөрүүлж чадаагүй, зарим нь бууж өгөөд гэртээ харьсан тул бусад шалгалтын дүнд ч нөлөөлсөн гэж өмгөөлөгч нь тайлбарлажээ.

Сурагчид тус бүр 20 сая вон буюу 15,400 ам.доллар нэхэмжилсэн байна. Энэ нь шалгалтыг дараа жил дахин өгөх хүртэлх нэг жилийн суралцах зардал аж.

Тухайн  шалгалтын байрыг хариуцсан ахлагч цагаа андуурсан болохыг боловсролын газрын удирдлагууд мэдэгдсэн боловч сурагчдаас уучлалт гуйгаагүй байна.

Шалгалтын хугацаатай холбоотой асуудлаар шүүхэд хандсан анхны тохиолдол энэ биш аж. Дөрөвдүгээр сард Сөүл хотын шүүх 2021 оны шалгалтын үеэр хонх 2 минутын өмнө дугарснаас болж хохирсон сурагчдад 7 сая вон буюу 5,250 ам.доллар нөхөн олгох шийдвэр гаргасан байна.

Мөн 2012 онд Хятадад болсон үндэсний хэмжээний элсэлтийн шалгалтын үеэр дөрвөн минут 48 секундийн өмнө хонх цохисон албан тушаалтан нэг жилийн тэнсэн харгалзах ял авч байжээ.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #элсэлтийн шалгалт, #Suneung,