Оросын хөлсний цэргийн "Вагнер" бүлгийн офицер асан Игорь Саликов Украин дахь Оросын дайны гэмт хэргийн талаар Олон улсын эрүүгийн шүүхэд мэдүүлэг өгөх зорилгоор Нидерландад хүрэлцэн ирснийг тус улсын хэвлэлүүд даваа гарагт мэдээлэв.

Өдгөө 60 настай Саликов "Вагнер"-т элсэхээсээ өмнө Оросын Зэвсэгт хүчинд 25 жил алба хааж, энэ хугацаанд цолоо хурандаа хүртэл ахиулсан талаараа "EenVandaag" нэвтрүүлэгт ярьжээ.

Саликов 2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэхэд, мөн 2022 онд Украиныг эзлэн түрэмгийлэхэд оролцсон байна. Ингэхдээ Москваг Донецк, Луганск зэрэг зүүн бүс нутгуудад салан тусгаарлагчдын мөргөлдөөнийг өдөөж, энгийн иргэдийн эсрэг харгис хэрцгий ажиллагаа явуулж, мөн хүүхдүүдийг хүчээр хил давуулж байгааг нүдээр үзсэнээ хэлжээ.

Кремлийн хувьд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх барууны буруутгалыг удаа дараа няцаасаар ирсэн билээ.

Саликов цааш нь Оросын арми Киевийг орос хэлээр ярьдаг хүмүүсийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгахын тулд Донецк хотод хуурамч ажиллагаа явуулсан талаар ярьсан байна.

Түүний хэлснээр Оросын Батлан хамгаалах яам, тагнуулын алба, зарим тохиолдолд Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө шууд тушаал өгдөг байжээ.

Саликов “Оросын үйл хэрэгт итгэхээ больсон” учраас дүрвэж, Нидерландад ирэхээр шийдсэн байна.

“Тэнд хоёр жил ажилласныхаа дараа би Украины талаар Оросын мэдэгдлүүд үнэн биш гэдгийг ойлгосон."

Саликов даваа гарагт эхнэр, хоёр хүүхдийн хамт Амстердамд хүрэлцэн иржээ. Тэрээр дайнд оролцсоныхоо төлөө “гэм буруугаа хүлээхэд бэлэн” байгааг Оросын хүний эрхийн төлөөх "Gulagu.net" мэдэгдэв.

Саликов Олон Улсын Эрүүгийн Шүүхэд бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд шүүх ямар хариу өгөх нь тодорхойгүй байна.

Удирдагч Евгений Пригожин нь онгоцны ослоор нас барсны дараа "Вагнер" энэ намар татан буугдаж, зарим байлдагчид нь Оросын Зэвсэгт хүчний мэдэлд шилжсэн билээ.

Эх сурвалж: The Moscow Times

#дайны гэмт хэрэг, #ОРос, #ОУЭШ, #Вагнерын цэрэг,