Гэрэл зургийг MPA.mn

Дундговь аймгийн ЭМГ-ын мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын байдлаар тус аймгийн хэмжээнд 639 эх төрж, 642 хүүхэд эх барьж авчээ. Төрөлт 2019 оноос хойш буурч байсан бол өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин энэ хугацаанд нас баралтын 204 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 12 тохиолдлоор буурчээ. Гэхдээ хорт хавдраар нас барж байгаа хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 хувиар нэмэгдэж, 62 болжээ. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 7, 0-5 насны хүүхдийн эндэгдэл Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэрэн суманд нийт 10 бүртгэгдсэн байна.

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар 165640 хүнд амбулаторийн үзлэг хийж, 49173 өвчлөл бүртгэгдсэнээс халдварт өвчний 411 тохиолдол гарчээ. Түүнээс сүрьеэ 9, салхин цэцэг өвчний 148 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд салхин цэцэг өвчний тохиолдол Сайнцагаан, Адаацаг, Өлзийт суманд хамгийн олон гарсан байна. 

Халдварт өвчний тохиолдол нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 3149 тохиолдлоор буурчээ. 

#Дундговь,