Ням гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарын цувааг хамгаалж байсан автомашиныг өөр нэг автомашин мөргөсөн хэрэг гарчээ.
Тэднийг Делавэр дэх сонгуулийн кампанит ажлын байрнаас гарч ирэх үед уг осол болсон байна. Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай гэмтэж бэртээгүй ч маш ихээр сандарсан байсныг хэвлэлүүд мэдээлжээ.
Байден сонгуулийн штабаас гарч ирээд, машин руугаа алхаж байх үед штабын ойролцоох уулзварыг хааж байсан АНУ-ын нууц албаны машиныг өөр нэг машин мөргөсөн байна. Жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэн хаалттай уулзвар руу нэвтрэхийг оролдсон боловч Нууц албаны зэвсэглэсэн ажилтнууд машиныг бүсэлж, жолоочийг гараа өргөхийг шаарджээ.
Болсон үйл явдлын дараа Байден болон түүний эхнэрийг машинд суулгаж, гэрт нь хүргэсэн байна.
Нууц алба болсон явдлын талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна.
Ерөнхийлөгчид аюул заналхийлэх тохиолдол цөөнгүй гардаг ч Байден болон Ардчилсан намын бусад нэр хүндтэй гишүүд энэ жил аюулгүй байдлын хэд хэдэн ноцтой асуудалтай тулгарчээ. Тухайлбал, наймдугаар сард Байденыг Юта мужид айлчлахаас хэдхэн цагийн өмнө Холбооны мөрдөх товчооны ажилтнууд ерөнхийлөгчийн амь насанд заналхийлсэн иргэний амийг буудан хөнөөсөн хэрэг гарсан байна.
Нэгдүгээр сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелосигийн гэрт алхтай этгээд нэвтэрч, түүний нөхөр Полд халдаж, гавлын ясыг нь хагалсан хэрэг гарчээ.
Мөн энэ зуны эхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны гэрт согтуу этгээд нэвтэрсэн хэрэг гарсан. Нууц албаны ажилтнууд түүний гэрийг хамгаалж байсан ч тухайн үед гар утсандаа сатаарснаар халдлага үйлдэгчийг зогсоож чадаагүй аж.
Эх сурвалж: AP

#АНУ, #жо байден, #Жилл Байден,