Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Крым дахь Оросын талыг баримтлагч нөлөө бүхий хүмүүсийн амийг хөнөөх оролдлогод оролцсон Украины тагнуулын албаны ажилтнуудыг саатуулснаа даваа гарагт мэдэгдлээ.

Мэдэгдэлд дурдсанаар Украины тагнуулууд Крымийн захирагч Сергей Аксенов, Оросыг дэмжигч Украины парламентын гишүүн асан Олег Царев нарыг онилж байжээ.

Царев нь аравдугаар сард Крымд байхдаа хоёр удаа буудуулсан ч амьд үлдсэн байна. Тухайн үед Украины Аюулгүй байдлын албаны эх сурвалж халдлагыг тус алба гүйцэтгэсэн болохыг “Reuters” агентлагт ярьж байв.

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны мэдэгдэлд дурдсанаар Украины сүлжээ хойгийн төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийг мөн онилсон байжээ. Украины тусгай албаны төлөөлөгч болон тэдний хамсаатнууд гэх 18 хүнийг саатуулж, зэр зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хураан авсан гэж тус байгууллага мэдэгдэв.

Түүнчлэн энэ онд Крымд нийт 18 “террорист халдлагаас” урьдчилан сэргийлсэн болохоо мэдэгдэлдээ дурджээ.

“ФСБ” нь хүйтэн дайны үед үйл ажиллагаа явуулж байсан КГБ-ын залгамж байгууллага бөгөөд Владимир Путин 1990-ээд онд тус байгууллагыг удирдаж байсан юм.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Крымийн хойг, #Оросын Аюулгүй байдлын алба, #Украины тагнуулын сүлжээ,