Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн тохиолдлуудыг тоймлон хүргэе.

1. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарын хэрэг.
Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэж үзэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд эсэргүүцэл бичсэн. Энэ хэрэг одоогоор шүүхээр хэлэлцэгдээгүй байна.

2. Д.Кёкшүюзанбатбаяр нарт холбогдох хэрэг.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан. Үүнийг прокуророос эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон. Хэргийн шүүх хурал 2023.12.01-ний өдөр зарлагдсан боловч хойшилжээ.

3.  “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023.03.15-нд хэргийг хэлэлцээд Ш.Батхүүгийн зарим хэргийг болон 3 хүнд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зарим хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон.

4. Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос нарт холбогдох хэрэг.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.05.05-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцэж, зарим шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байдаг. Прокуророос зүйлчлэлийг өөрчилж ял хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хэргийг дахин хэлэлцээд шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна.

5. Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чимэд нарт холбогдох хэрэг. 
Хэргийг Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Шүүхээс хэрэгт ач холбогдолгүй ажиллагаануудыг хий гэсэн, мөн нэгэнт хийгдсэн ажиллагааг дахин гүйцэтгэх боломжгүй учраас прокурор эсэргүүцэл бичсэн. Гэвч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээж аваагүй байна.

6. “Найман ишигний” гэх тодотголтой Л.Гэрэлзаяа нарт холбогдох хэрэг.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.06.26-ны өдөр тус хэргийг хэлэлцээд, хэргийн нэг холбогдогч болох Б.Даариймаагийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж эсэргүүцэл бичиж уг шийдвэрийг  хүчингүй болгуулсан. Анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцээд Б.Даариймааг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн.

7. Хоёр мянга гаруй иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэрэг. 
 Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2595 иргэнд 48.484.419.600 төгрөгийн хохирол учруулсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасныг үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон.

8. Б.Махбалд холбогдох хэрэг.
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн. Үүнийг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор буюу дээд шатны прокурор нь үндэслэлгүй гэж үзэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн.  Шүүх эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

9. Бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяад холбогдох хэрэг.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд, мөн адил нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байна.

10. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын авто замын шалган нэвтрүүлэх заставын хангалтын эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Д.Хуяг-Очир нарын 24 хүнд холбогдох хэрэг.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023.11.06-нд хэлэлцэж, мөн л прокурорт буцаажээ. Үүнийг прокуророос үндэслэлгүй гэж үзэн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлээд байгаа аж.

11. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын дарга Д.Ганзориг нарт холбогдох хэрэг.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.10.24-нд хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн бөгөөд хурал зарлагдаагүй байна.

12. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэрэг.
Шувуу ажиллагааны хүрээнд авчирсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.03-нд хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичжээ. Одоогоор эсэргүүцлийг хэлэлцээгүй байгаа юм.

13. Хөгжлийн банкны 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэг.
Бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокуророос дээрх 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байна.

14. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэрэг.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.09-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос байгаа нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.

#Прокурор, #прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн,