Бразил улс 2024 онд тус улсад болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг урихаар төлөвлөж байгааг Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва мэдэгдэв.
Тус улс нь дайны гэмт хэрэгтэй холбогдуулан Оросын төрийн тэргүүнийг баривчлах шийдвэр гаргасан Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн шүүх эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг.
“Путинийг урих боловч ирэх эсэх нь өөрөөс нь шалтгаална” гэж Лула да Силвагийн хэлснийг “Correio Brasiliense” сонин иш татан мэдээлжээ.
Цааш нь “Олон улсын эрүүгийн шүүх түүний эсрэг хэрэг үүсгээд байгаа ба тэрээр ямар үр дагавар гарахыг дүгнэх хэрэгтэй болов уу. Бразил улс Ромын дүрэмд гарын үсэг зурсан учраас үүргээ биелүүлэх учиртай” гэж хэлсэн байна.
“Гэхдээ үүнийг би биш, шүүх шийднэ... Хэрэв Путин ирвэл, дараа нь юу болохыг тэр мэдэж байгаа” гэж нэмж хэлэв.
Гуравдугаар сарын 17-нд ОУЭШ Путин болон Оросын Ерөнхийлөгчийн Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан шилжүүлсэн хэргээр баривчлах тушаал гаргасан юм.
Үүний улмаас Путин Ромын дүрмийг соёрхон баталсан Өмнөд Африкт зохион байгуулагдсан БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй.
Мөн ОУЭШ-ийн гэрээнд нэгдээгүйг үл харгалзан, Энэтхэгт болсон “Их 20”-ийн уулзалтад өөрийнхөө оронд Гадаад хэргийн сайдаа илгээсэн.
Оросын ард түмэн ирэх жил ерөнхийлөгчөө сонгох бөгөөд сонгуулийн хуулийн дагуу ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын дундуур явуулахаар товлосон байна. Одоогоор Путин сонгуульд нэр дэвших эсэхээ албан ёсоор зарлаагүй байгаа ч Кремлийн эх сурвалжууд түүнийг сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасныг хэвлэлээр дамжуулан мэдээлсэн.
Эх сурвалж: Tass

#Бразил, #Владимир Путин, #Их 20, #Луис Инасио Лула да Силва, #дээд хэмжээний уулзалт,