АНУ 2000-2002 онд Болив улсад Элчин сайдаар ажиллаж байсан Виктор Мануэль Рочаг Кубын талд 40 гаруй жил тагнуул хийсэн хэргээр буруутгажээ.
Рочаг хууль бусаар гадаадын тагнуулаар ажилласан, хуурамч паспорт ашигласан зэрэг холбооны хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаж байгааг АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.
Шүүхийн баримт бичигт өгүүлснээр АНУ Рочаг 1981 оноос хойш Кубыг нууцаар дэмжиж, Вашингтоны эсрэг тагнуулын нууц мэдээлэл цуглуулж ирсэн гэж үзэж байгаа аж.
Тэрээр Кубын Тагнуулын ерөнхий газрын нууц тагнуулын дүрд хувирсан Холбооны мөрдөх товчооны нууц ажилтантай 2022, 2023 онд хэд хэдэн удаа уулзахдаа Кубын төлөө олон арван жил ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
“Виктор Мануэль Роча 40 гаруй жилийн турш Кубын засгийн газрын тагнуулаар ажиллаж, нууцын зэрэглэлтэй мэдээлэл олж авах, АНУ-ын гадаад бодлогод нөлөөлөх боломжийг олгосон албан тушаалыг эрэлхийлж, олж авсан гэж бид үзэж байна” гэж Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдэлдээ өгүүлэв.
АНУ-ын Хууль зүйн яам энэ үйл явдлыг АНУ-ын засгийн газарт гадны тагнуул нэвтэрсэн хамгийн том, хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн ажиллагааны нэг гэж тодорхойлсон байна.
Өдгөө 73 настай Роча баривчлагдсан бөгөөд даваа гарагт Майами дахь холбооны шүүхээр орох төлөвтэй байна.
Хууль зүйн яамны өгсөн мэдээллээр Роча 1981-2002 онд Төрийн департаментад, 1994-1995 онд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, 2006-2012 онд АНУ-ын армийн өмнөд командлалын командлагчийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер сэтгүүлчдэд хууль сахиулах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гээд, энэ асуудалтай холбоотой үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх урт хугацааны үр дагаврыг үнэлэх ажил ойрын хугацаанд эхэлнэ гэдгийг мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters