Ням гарагт Йемений Хути бүлэглэл Улаан тэнгисийн өмнөд хэсэгт худалдааны гурван хөлөг онгоцонд халдсан тухай АНУ-ын арми мэдэгдэв.

Америкийн сөнөөгч “Carney” халдлагын дуудлагад хариу өгч, гурван нисгэгчгүй онгоцыг устгасан болохыг АНУ-ын төв командлал мөн мэдээлсэн байна.

Хути хөдөлгөөн Израилын “Unity Explorer” болон “Number 9” хоёр хөлөг онгоцонд зэвсэгт нисгэгчгүй онгоц болон пуужингаар халдсанаа хүлээн зөвшөөрчээ. Анхааруулга өгсөн ч хоёр хөлөг онгоц үл тоомсорлосон гэж тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч тайлбарласан байна.

Мөн энэхүү халдлага нь Йемений ард түмний шаардлага болон исламын шашинт орнууд Палестины ард түмнийг дэмжихийг уриалсны хариу гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

АНУ-ын арми уг халдлагыг олон улсын худалдаанд заналхийлсэн үйлдэл гэж тодорхойлжээ.

“Йемений хути хөдөлгөөн халдлагыг үйлдсэн ч Иран зохион байгуулсан гэж үзэх бүрэн үндэслэл бидэнд бий” гэж арми мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Мөн “АНУ олон улсын холбоотон болон түншүүдтэйгээ бүрэн уялдаа холбоотой ажиллаж, хариу арга хэмжээ авах болно” гэж анхааруулав.

Халдлагын дараа Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна. 

Контр-адмирал Даниел Хагарийн мэдэгдсэнээр халдлагад өртсөн гэх хоёр хөлөг онгоц тус улстай ямар ч холбоогүй гэв.

Түүний хэлснээр нэг хөлөг онгоц нь ихээхэн эвдэрсэн бөгөөд живэх магадлалтай байгаа байгаа бол нөгөө хөлөг нь бага хэмжээгээр эвдэрсэн байна.

Аравдугаар сарын 7-нд Израил болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодын усанд хэд хэдэн халдлага гарсан.

Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард Ираны холбоотон болох Хути Израилтай холбоотой ачааны хөлөг онгоцыг барьцаалсан юм. Йемений Улаан тэнгисийн эрэг орчмын ихэнх хэсгийг хянадаг тус бүлэглэл өмнө нь Израилын зүг баллистик пуужин харваж, зэвсэгт нисгэгчгүй онгоц хөөргөж байсан ба Израилын хөлөг онгоцнуудыг дахин онилно гэж амлаж байв.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Израил, #Улаан тэнгис, #Йемений Хути, #Carney,