Израил болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд байгуулсан түр гал зогсоох хэлэлцээрийг сунгах эцсийн хугацаа өнгөрч, Израилын зэвсэгт хүчин байлдааны ажиллагаагаа сэргээжээ.

Хоёр удаа сунгагдаж, нийт долоо хоног үргэлжилсэн түр гал зогсоох хэлэлцээр дуусахын өмнөхөн Хамас бүлэглэл Газын зурвасаас пуужин харвасан болохыг Израилын тал мэдэгдсэн байна.

Израилын Батлан хамгаалах хүчин “Х”-д нийтэлсэн жиргээндээ Хамасыг Израил руу гал нээснээр хэлэлцээрийн нөхцөлийг зөрчсөн гэж буруутгаад, байлдааны ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ анхааруулжээ.

Хамас бүлэглэлтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Газын хойд хэсэгт дэлбэрэлт, буун дуу гарч байгааг мэдээлэв.

Мөн Газын Дотоод хэргийн яам болон үндэсний аюулгүй байдлын яам Израилын арми зурвасын өмнөд хэсэгт хэд хэдэн агаарын цохилт өгсөн болохыг “Telegram” хуудсаараа мэдэгдсэн байна.

Одоо Израил, Газад өглөөний 08:00 цаг өнгөрч байгаа бөгөөд “ВВС”-ийн эх сурвалжууд Газад дэлбэрэлтийн чимээ, буун дуу сонсогдож эхэлснийг баталжээ. 

Хэдийгээр мөргөлдөөн үргэлжилж байгаа ч АНУ, Египт, Катар зэрэг зуучлагч тал хэлэлцээрийг сунгахын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байгааг Палестины албаны хүн “BBC”-д ярьсан байна.

Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Израил Хамасын мөргөлдөөн,