“Tesla” дөрвөн жилийн өмнө танилцуулж байсан “Cybertruck” автомашиныхаа хүргэлтийг пүрэв гарагаас хийж эхэлжээ.

Компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн биеэр автомашины танилцуулгыг хийж, энэ мэдээг зарласан байна.

Пүрэв гарагт Техас мужийн Остин хотод болсон арга хэмжээний үеэр Илон Маск тайзан дээр “Cybertruck”-ийг жолоодож үзүүлжээ. Тэрээр “Tesla”-ийн шинэ загварыг “ачааны машинаас илүү ашигтай”, “спорт машинаас ч хурдан” гэж тодорхойлсон байна.

Мөн “Cybertruck” “Porsche 911” машиныг чирч, өөр нэг бензин хөдөлгүүртэй 911-ийг богино зайн уралдаанд түрүүлж байгаа бичлэгийг үзүүлэв.

Анхны танилцуулгаас хойш “Cybertruck”-т шинэ өөрчлөлтүүд хийгдээгүй боловч үнийн хувьд 2019 онд зарлаж байсан үнээс 50%-иар нэмэгджээ.

1977 оны Жеймс Бондын “Намайг хайрласан тагнуул” киноны шумбагч болж хувирдаг машинаас санаа авсан зэвэрдэггүй гангаар хийгдсэн “Cybertruck” нь гурван хувилбартай.

Хамгийн өндөр хүчин чадалтай хувилбар болох “Cyberbeast” нь ойролцоогоор 80,000 доллароор ирэх жилээс худалдаалагдах бол хамгийн хямд хойд дугуйгаар хөтөлдөг хувилбар нь ойролцоогоор 60,990 ам.долларын үнэтэй байх гэнэ. Энэ хувилбар 2025 онд худалдаанд гарна.

Эх биеийн материал, уламжлалт бус, футуристик загвар нь үйлдвэрлэлийн ажиллагаа, өртөг зардлыг нэмэхэд хүргэсэн ба автомашины үнэ уламжлалт пикап худалдан авагчдын сонирхлыг татахгүй байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Танилцуулгын дараа “Tesla”-ийн хувьцааны ханш 1.6%-иар буурч, 240.08 ам.доллароор хаагдсаны дараа уртасгасан арилжаагаар 2%-ийн уналт үзүүлжээ.

Маск 2019 онд “Cybertruck”-ийг 40,000 доллароор танилцуулсны дараа сая гаруй хүн 100 долларын урьдчилгаа байршуулж, автомашиныг захиалж байв.

Харин одоо автомашины үнэ нэмэгдсэн тул “Tesla”-ийн шинэ загвар хүн амын зөвхөн цөөн хэсгийг буюу өндөр үнэ төлж чадах чинээлэг үйлчлүүлэгчдийг татах нь гарцаагүй гэж “Edmunds” автомашины судалгааны фирмийн Жессика Колдуэлл үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#Tesla, #илон маск, #Cybertruck,