“Economist Intelligence Unit” (EIU) энэ жилийн дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор Сингапур, Цюрихийг нэрлэсэн бол Женев, Нью-Йорк, Хонконг удаалсан байна.

“EIU”-ийн тооцоолсноор энэ жил өргөн хэрэглээний 200 гаруй бараа, үйлчилгээний үнэ жилийн дундажаар 7.4%-иар өсжээ. Энэ нь өнгөрсөн онд 8.1%-иар өссөн дээд амжилтаас буурсан үзүүлэлт боловч “2017-2021 оны чиг хандлагаас мэдэгдэхүйц өндөр” хэвээр байна.

Сингапур сүүлийн арван нэгэн жилийн хугацаанд ес дэх удаагаа жагсаалтыг тэргүүлж байгаа нь энэ аж. Автомашины дугаарт засгийн газраас хатуу хяналт тавьдаг тул тээврийн үнэ дэлхийд дээгүүрт ордог. Хувцас, хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундааны үнэ мөн хамгийн үнэтэйд тооцогддог байна.

Цюрихийн хувьд Швейцар франкийн ханш чангарч, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа, амралт зугаалгын үнэ нэмэгдсэнээр өнгөрсөн жилийн зургадугаар байрнаас дээшилжээ.

Гуравдугаар байрт Женев, Нью-Йорк зэрэгцэж, Хонконг тавдугаар байр, Лос Анжелес зургаадугаар байрт орсон байна.

Бусад бүс нутгуудтай харьцуулахад Ази тивд үнийн дундаж өсөлт 3% буюу харьцангуй бага хэвээр байгааг “EIU” тайландаа дурджээ.

Тухайлбал, энэ жил Азийн хоёрхон орон жагсаалтын эхний 10-т багтсан бол Хятадын Нанжин, Вуси, Далянь, Бээжин гэсэн дөрвөн хот, Японы Осака, Токиогийн хамтаар доошилсон байна.

Барууны хориг арга хэмжээ рублийн ханшийг сулруулснаар Оросын Москва, Санкт-Петербург хот энэ жил хамгийн том уналтыг үзүүлсэн байна.

“EIU”-ийн хэлснээр инфляц ирэх онд буурсаар байх төлөвтэй байгаа ч Израил-Хамасын дайн цаашид даамжрах нь эрчим хүчний үнэд нөлөөлж, Эль Нино үзэгдлийн улмаас дэлхий даяар хүнсний үнэ өсөж болзошгүйг анхааруулав.

Жагсаалтын эхний 10:

1. Сингапур, Цюрих

3. Женев, Нью-Йорк

5. Хонконг

6. Лос Анжелес

7. Парис

8. Копенхаген, Тель-Авив

10. Сан Франциско

Судалгааг энэ оны наймдугаар сарын 14-өөс есдүгээр сарын 11-ний хооронд, Израил-Хамасын дайн эхлэхээс өмнө хийсэн байна.

Эх сурвалж: CNBC

#Сингапур, #Economist Intelligence Unit, #дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот, #Цюрих,