Мягмар гарагт Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалтан АНУ-ын тэрбумтан Илон Маскийг Газын зурваст айлчилж, Израилын бөмбөгдөлтийн цар хүрээтэй танилцахыг урьжээ.
Хамасын өндөр албан тушаалтан Осама Хамдан Бейрут хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэхийн тулд бид түүнийг Газад айлчилж, Газын иргэдийн эсрэг үйлдсэн хядлага, сүйрлийн цар хүрээг харахыг урьж байна” гэж хэлсэн байна.
Еврейчүүдийн эсрэг нийтлэлийг дэмжсэнийхээ төлөө хурцаар шүүмжлүүлж байсан Илон Маск даваа гарагт Хамас бүлэглэлийн гэнэтийн дайралт хийсэн Израилын өмнөд хэсэгт зочилсон бөгөөд энэ үеэр “X” платформ дээр үзэн ядалтыг таслан зогсоохын тулд шаардлагатай бүхнийг хийхээ амлажээ.
Хамдан мөн “50 хоногийн дотор Израил хамгаалалтгүй Газын иргэдийн гэр рүү 40,000 гаруй тонн тэсрэх бодис хаясан” гэж хэлээд АНУ-ын Ерөнхийлөгч Байденыг Израилтай тогтоосон харилцаагаа эргэн харж, тэдэнд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
Түүнчлэн мөргөлдөөн эхэлснээс хойш Израилын бөмбөгдөлтөөс үүссэн нуранги дор байгаа цогцсуудыг гаргахад туслахын тулд иргэний хамгаалалтын мэргэжлийн багийг яаралтай илгээхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Палестины Гадаад хэргийн яамны мэдээлснээр нуранги дор олон мянган хүн гацсан хэвээр байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #илон маск, #Израил Хамасын мөргөлдөөн,