Израил болон Хамас бүлэглэл Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгах тохиролцоонд хүрснийг зуучлагч Катарын тал даваа гарагт мэдэгдэв.
Дөрөв өдрийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш талууд өдөр бүр барьцааны болон шоронд хоригдож буй хүмүүсийг суллаж байгаа. Палестины Хамас бүлэг баасан гарагаас хойш барьцааны 69 хүнийг сулласан бол Израил өөрийн шоронд хоригдож байсан 120 орчим палестиныг суллажээ.
Өмнө нь Израил барьцааны 10 хүн тутамд гал зогсоох хэлэлцээрийг нэг өдрөөр сунгана гэж мэдэгдэж байсан бол хэлэлцээрийн төгсгөлд хүмүүнлэгийн түр зогсолтыг хоёр өдрөөр сунгах тохиролцоонд хүрсэн болохыг Катарын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв.
Хамас уг тохиролцоог баталсан байна. Израилын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй ч Цагаан ордны албаны хүн тохиролцоонд хүрснийг баталжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон талуудтай шууд бус яриа хэлэлцээр хийхэд оролцсон Катар, Египетэд олон барьцааны хүмүүсийг чөлөөлж, Газын зурваст илүү их тусламж үзүүлэх хэлэлцээр байгуулсанд нь талархал илэрхийлсэн байна.
Даваа гарагт Хамас 11 хүнийг сулласан бөгөөд бүгд Израилд ирсэн болохыг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Анхны хэлэлцээрийн нөхцөлийн дагуу түр гал зогсоох хугацаа даваа гарагт дуусгавар болох ёстой байсан.
Катарын төлөөлөгчийн хэлснээр сүүлд суллагдсан барьцааны хүмүүсийн гурав нь Франц, хоёр нь Герман, зургаан Аргентины иргэн байжээ.
Хариуд нь Израил шоронгоос суллагдах 33 палестины жагсаалтыг Хамаст хүлээлгэн өгсөн бөгөөд үүнд гурван эмэгтэй хоригдол, 30 хүүхэд багтсан байна.
Даваа гарагт Израилын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Газад барьцаалагдсан хүний нийт тоо 184, үүний 14 нь гадаадын иргэн, 80 нь давхар иргэншилтэй Израилын иргэн байна.
Гал зогсоох хугацааг хоёр өдрөөр сунгаснаар хэчнээн барьцааны хүн суллагдах нь тодорхойгүй байгаа ч Египетийн Төрийн мэдээллийн албаны дарга Диа Рашван хэлэлцээрийн хүрээнд Израилын шоронд хоригдож байгаа 60 хоригдол, барьцаанд байгаа 20 Израилын иргэнийг суллана гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил Хамасын мөргөлдөөн, #түр гал зогсоох хэлэлцээр,