Хамас болон Израилын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ням гарагт Газын зурвасаас барьцааны 17 иргэнийг чөлөөлсний хариуд Израил 39 палестин хоригдлыг суллажээ.
Талууд дөрвөн өдрийн гал зогсоох хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ хугацаанд барьцааны хүмүүс болон хоригдлуудыг суллаж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхээр тохиролцсон юм.
Энэ хүрээнд баасан гарагт Хамас бүлэглэл барьцааны 13 израил, 10 тайланд, нэг филиппин буюу нийт 24 хүнийг суллаж, Израил 39 палестин хоригдлыг буцаасан. Дараа нь Израилын 13 иргэн, Палестины 39 хоригдол суллагдсан.
Хэлэлцээрийн гурав дахь өдөр буюу ням гарагт Хамас бүлэглэл 14 израил, гадаадын гурван иргэнийг суллажээ. Хариуд нь Израилын тал Палестины 39 хоригдлыг сулласан байна.
Ингэснээр түр зогсолтын үеэр суллагдсан барьцааны хүний тоо 54 болж, суллагдсан хоригдлуудын тоо 117 болжээ.
Аравдугаар сард Хамас бүлэглэл барьцаанд байсан хоёр америк, хоёр израилыг сулласан юм.
Даваа гараг хэлэлцээрийн сүүлчийн өдөр бөгөөд Хамас дөрвөн өдрийн түр зогсолтыг сунгахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Хэлэлцээрийн зуучлагч Катарын албан тушаалтны хэлснээр Хамас түр зогсолтыг 2-4 хоногоор сунгах хүсэлтэй байгаа аж.
Өмнө нь Израилын засгийн газар өдөрт дор хаяж 10 хүн суллавал эвлэрлийн хугацааг сунгаж болно гэж мэдэгдэж байсан. Гэхдээ түр зогсолтыг түр зуурынх гэж мэдэгдээд, Хамасыг устгах зорилго нь хэвээр байгааг анхааруулж байв.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Израил Хамасын мөргөлдөөн, #барьцааны хүн, #хоригдлол,