Гэрэл зургийг MPA.mn
Оюу толгой компанийн байгаль орчны үйл ажиллагаа эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт, алсын хараа” сэдэвт зөвлөгөөнийг “Blue Sky”-т өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнд Уул уурхайн дэд сайд М.Ганбаатар, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх, Оюу толгой ХХК-ийн ЭМААБОАБ-н хэлтсийн ерөнхий менежер Фил Абрахам тэргүүтэй уул уурхайн салбарын нийт 250 төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх “Бид зөвхөн уул уурхайн компани гэхээсээ илүүтэй байгаль орчин, хүрээлэн байгаа орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, хайрлах, хадгалахад нэн ач холбогдол өгдөг. Тиймээс газрын хөрс, байгаль орчноо доор Морин хуурын аялгуугаар аргаддаг.
20 жилийн хугацаанд "Оюу толгой" компани байгаль орчны салбарт төр засгийнхаа байгууллагууд, орон нутгийнхантай хамтран ажиллаж ирлээ. Өнөөдрийн энэхүү зөвлөгөөн нь харилцан туршлага солилцох, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсох боломжтой зөвлөгөөн болж байна.
"Оюу толгой"-н гүний уурхай, ил уурхай ашиглалтад нэгэнт орж, үйл ажиллагаа жигдэрч байна. Улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр цаашид илүү нэмэгдэнэ. "Оюу толгой" ХХК Монгол Улсын томоохон экспортлогчийн нэг болсон. Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий ¼, экспортын 90 хувийг бүрдүүлж байгааг та бүхэн мэднэ. Экспортын 10 бүтээгдэхүүн тутмын ес нь уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн байна. Үүнийг цохон тэмдэглэж байгаа учир нь өнөөдрийн нийгэмд уул уурхай төдийлөн нэр хүндтэй биш байна. Уул уурхай байгаль орчин хоёр харилцан эвсэлцэж энх тайвнаар зэрэгцэн орших хараахан болоогүй байна гэж үзэж байна. Энэ замыг тавьж, хүрээлэн байгаа орчинтойгоо уул уурхайн салбар байгаль орчинд ээлтэй байх вэ гэдэг "Оюу толгой"-н тавьж байгаа зорилго, бодлого стратеги төр засгийн бодлоготой уялдаж байгаа.
Уул уурхайн ямар ч төсөл нээлтээсээ илүү хаалт нь чухал гэж боддог. Тиймээс "Оюу толгой"-н зургаадугаар сард баталсан стратегийн төлөвлөгөөндөө хаалтын арга хэмжээг хэрхэн байгаль орчин, газрын хөрсөндөө хэрхэн эв зүйтэй тохируулж хаах вэ гэдгийг бодож ярьж бичиж төлөвлөсөн” гэв.

#Оюу толгой, #Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх,