2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 10,000 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн бөгөөд сүүлийн үед амиа алдсан хүмүүсийн тал орчим хувь нь фронтын шугамын цаана байгааг НҮБ-ын Хүний эрхийн алба мягмар гарагт мэдэгдэв.

Гэсэн ч амиа алдагсдын бодит тоо албан ёсны тооноос илүү өндөр байх магадлалтай гэж Украин дахь НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгчийн газар үзэж байна.

Хяналтын ажлыг хариуцсан ахлагч Даниэль Белл “Арван мянган энгийн иргэн амиа алдсан нь Украины хувьд аймшигтай үйл явдал” гэж хэлжээ.

НҮБ-ын тооцоолсноор амь үрэгдэгсдийн дийлэнх нь сум, пуужин, кластер бөмбөг зэрэг өргөн хүрээг хамарсан тэсэрч дэлбэрэх зэвсэгт өртөж амиа алдсан байна.

Мөн сүүлийн гурван сарын хугацаанд амиа алдсан хүмүүсийн тал орчим хувь нь фронтын шугамаас хол зайд байсан болохыг НҮБ мэдэгдээд, үүнийг Оросын арми алсын тусгалтай пуужин ашиглаж, мөн орхигдсон зэр зэвсэг хожуу дэлбэрч байгаатай холбон тайлбарлав.

Аюулгүй газар руу нүүх боломжгүй эсвэл хүсэхгүй байгаа ахмад настнууд амь үрэгдэгсдийн харьцангуй бага хувийг эзэлж байгааг НҮБ-ын тоон өгөгдөл харуулжээ.

Нас нь батлагдсан хохирогчдын гуравны нэгээс илүү нь 60-аас дээш насныхан байгаа бол энэ насныхан нийт хүн амын дөнгөж дөрөвний нэгийг эзэлдэг байна.

Эх сурвалж: Reuters

#нүб, #Украины дайн, #амь үрэгдэгсдийн тоо, #энгийн иргэд,