Даваа гарагт Газын хамгийн том Аль Шифа эмнэлгийн дутуу төрсөн 28 нярайг яаралтай Египет рүү нүүлгэн шилжүүлжээ.
Израилын армийн Газад хийсэн дайралтын үеэр дутуу төрсөн хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ тасалдаж, инкубаторууд нь доголдсоны улмаас хэдэн нярай нас барсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Израилын цэргүүд Шифагийн доор байгуулсан Хамасын хонгилын сүлжээг хайж олохын тулд эмнэлгийн бүхэлд нь бүсэлсэн. Амралтын өдрөөр олон зуун өвчтөн, эмнэлгийн ажилтнууд болон эмнэлэгт хоргодож байсан хүмүүс эмнэлгийг орхин гарсан бөгөөд эмч нар тэднийг цэргүүд хөөж гаргасан гэж, харин Израил тэднийг сайн дураараа явсан гэж мэдэгджээ.
Хүүхдүүдийг ням гарагт Газын өмнөд хилийн Рафах хотын эмнэлэгт хүргэж, биеийн байдлыг нь тогтворжуулсныхаа дараа Египет рүү шилжүүлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюсын хэлснээр 12-ыг нь Каир руу шилжүүлжээ. Мөн нүүлгэн шилжүүлсэн бүх хүүхэд “ноцтой халдвар” авсан болохыг ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдэв.
Шифагийн эмч нар энэ сард нярайн тасагт халдварын хяналт, цэвэр ус, эм тариа дутагдсанаас дутуу төрсөн 39 нярай эрсдэлд орсон тухай анхааруулснаас хойш найман нярай нас баржээ.
Энэ хооронд, Израил Жакартагийн санхүүжилтээр баригдсан Индонези эмнэлгийн цогцолбор руу гал нээсний улмаас дор хаяж 12 палестин хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан болохыг Газын эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Палестины “WAFA” агентлагийн мэдээлснээр Газын зүүн хойд хэсэгт орших Бейт Лахиа хотын эмнэлгийн байгууламж мөн их бууны суманд өртсөн байна. Эмнэлгийн ажилтнууд тус байранд зэвсэгт дайчид байгааг үгүйсгэв.
Нутгийн хойд хэсгээс дүрвэсэн олон зуун мянган хүн хоргодож байгаа өмнөд хэсгийн Рафах дахь барилгад Израилын цэргүүд хоёр удаа цохилт өгсний улмаас дор хаяж 14 палестин хүн амиа алджээ.
Мөн Израилын агаарын довтолгоо өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын орон сууцны барилгын нэг хэсгийг оносны улмаас наад зах нь таван хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил Хамасын мөргөлдөөн, #Аль Шифа эмнэлэг, #дутуу төрсөн нярай,