Израил, АНУ болон Хамас бүлэглэл Газын зурваст барьцаалагдсан олон арван хүнийг суллахаар урьдчилсан тохиролцоонд хүрч, таван өдрийн турш тулалдааныг зогсоохоор болсон тухай “Washington Post” сонин эх сурвалжаас иш татан бямба гарагт мэдээлжээ.

Зургаан хуудас бүхий нарийвчилсан гэрээний хүрээнд талууд байлдааны ажиллагааг дор хаяж тав хоногийн турш зогсоож, “эхний ээлжинд 24 цаг тутамд 50 ба түүнээс дээш тооны барьцааны хүнийг жижиг бүлгүүдээр суллах”-аар болсон байна. Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израил руу халдан довтлохдоо 240 орчим хүнийг барьцаалсан гэж үздэг.

Газрын хөдөлгөөнийг агаараас хянах бөгөөд тулалдааныг зогсоосон хугацаанд хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрэн өнгөрүүлэх гэнэ.

Одоогоор Цагаан ордон болон Израилын Ерөнхий сайдын алба “Washington Post”-ын нийтлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Хэлэлцээрийг мэддэг эх сурвалжуудын хэлснээр барьцааны хүмүүсийг суллах ажил ойрын өдрүүдэд эхэлж магадгүй аж.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Израил Хамасын мөргөлдөөн,