Оросын хилчид хууль бус цагаачдад тусалж, тэднийг хоёр улсын хил рүү машинаар дөхүүлж байгааг Финландын Ерөнхий сайд Петтери Орпо буруушаасан байна.
Тус улсын албаныхны мэдээлснээр оросууд, зарим тохиолдолд хилчид цагаачдын жижиг бүлгүүдийг хилийн ойролцоо машинаар хүргэж, цагаачид тэндээс дугуйгаар хил давах явдал сүүлийн долоо хоногт нэмэгджээ.
Хилийн зөрчил бага хэвээр байгаа ч сүүлийн хоёр хоногийн дотор 89 ийм тохиолдол бүртгэгдсэн байна. Харин арваннэгдүгээр сарын 12-ыг хүртэлх дөрвөн сарын хугацаанд нийт 91 ийм зөрчил гарсан байна.
Финландын хилийн хамгаалалтын албаны хурандаа Матти Питканиттигийн хэлснээр цагаачдын дунд Ирак, Йемен, Сири зэрэг Орост хууль ёсны дагуу ирсэн боловч Европын холбооны гишүүн Финландад нэвтрэх эрхгүй улсын иргэд байжээ.
“Уламжлал ёсоор Оросын хилийн харуулууд Финландын хил дээр зохих бичиг баримтгүй хүмүүсийг ирэхийг зөвшөөрдөггүй,” гэсэн ч Оросын эрх баригчид сүүлийн саруудад бодлогоо өөрчилсөн гэж Питканитти “BBC”-д ярьсан байна.
Цагаачдын олонх нь дугуйгаар хил давахыг зөвшөөрсөн хэлэлцээрийг ашиглан унадаг дугуйгаар Финландын хилийг давж байгаа аж. Үүнээс болж өнгөрсөн долоо хоногт Финланд уг гэрээндээ хориг тавьжээ.
Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Орпо энэ үйл ажиллагаанд Оросын эрх баригчдыг буруутгасан байна.
Тэрээр “Эдгээр хүмүүс туслалцаа авч, хилийн харуулууд тэднийг хил рүү зөөвөрлөж байгаа нь тодорхой байна” гэж хэлжээ.
2021 онд Ойрх Дорнод болон Африкийн орнуудын олон мянган цагаач Оросын ойрын холбоотон Беларусь руу нисээд, тэндээсээ ЕХ-ны гишүүн Польш, Литва руу нэвтэрч байсан.
Тухайн үед ЕХ Беларусийн удирдагч Александр Лукашенког эвслийг тогтворгүй болгохын тулд цагаачлалыг “эрлийз дайны” зэвсэг болгон ашиглаж байна гэж буруутгаж байв.
Үүнтэй харьцуулахад Финландад ажиглагдаж буй цагаачдын урсгал нь бага буюу зохицуулагдах боломжтой бөгөөд тус улсын эрх баригчид урсгал нэмэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#ОРос, #Финланд, #хилийн аюулгүй байдал, #цагаачдын урсгал,