Өвөрхангай аймгийн ЗДТГ, ХХААГ, “Монголын хоолой” тэмээчдийн холбоо, “Тэмээний соёл” холбооноос “Тэмээчдийн баяр-2023” улсын бүсийн уралдааныг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Арвайхээр суманд зохион байгуулна.
Энэ үеэр хурдан ат, тайлаг, торомны уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх, тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээчдийн багийн болон 4х500 метр буухиа тэмцээн болох юм. Тэмээний баярт Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Увс аймгийн Тэмээчдийн холбоо оролцохоор бүртгэлээ явуулж байна.
Өвөрхангай аймаг 20 мянга орчим тэмээтэй бөгөөд улс, бүс, аймгийн тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг. 2019 онд болсон Тэмээний баярт 7 сумаас 200 гаруй тэмээчин оролцож, нүүдэлчин Монголчуудын соёл иргэншлийг сэргээн сануулсан олон үйл ажиллагааг явуулж байв.

#ӨВӨРХАНГАЙ, #Тэмээчдийн баяр-2023,