Ням гарагт Газын хоёр том эмнэлэг болох Аль Шифа, Аль-Кудс шинээр өвчтөн хүлээж авах боломжгүй болсон бөгөөд Израилын бөмбөгдөлт болон түлш, эм тарианы дутагдлаас болж илүү олон хүн үхэж болзошгүй байгааг ажилтнууд нь анхааруулжээ.

Өдөр ирэх бүр илүү олон хүн амь үрэгдэж, шархдаж байгаа ч бүс нутгийн эмнэлгүүдийн тал хувь нь ажиллагаагүй болсон байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс байнгын буун дуу, бөмбөгдөлтийн улмаас нөхцөл байдал “аймшигтай, аюултай” байна гэж мэдэгдэв.

Тэрээр эмчлүүлж буй өвчтөнүүдийн дунд нас баралтын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн болохыг хэлээд, “Харамсалтай нь эмнэлэг эмнэлэг шиг ажиллахаа больсон” гэж “X” платформд жиргэжээ.

Шифа эмнэлгийн мэс засалчийн хэлснээр Израил инкубатор байрладаг байрыг бөмбөгдсөн тул дутуу төрсөн хүүхдүүдийг энгийн орон дээр хэвтүүлж, багахан үлдсэн эрчим хүчээ агаарыг дулаацуулахад ашиглаж байгаа гэв.

Израилын цэргүүд Газын эмнэлгүүдийг бүсэлсэн тул дотор нь байгаа хүмүүст зохих эмчилгээ хийж чадахгүй, шинээр шархадсан хүмүүс нэвтрэх боломжгүйд хүрчээ.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Томмасо Делла Лонга “Аль-Кудс эмнэлэг сүүлийн 6-7 хоногт дэлхийгээс тасарлаа. Дотогш орох, гарах гарц байхгүй” гэж мэдэгдэв.

Шива, Нассер эмнэлэг мөн адил нөхцөл байдалд байгаа аж.

Израилын тал эмнэлгүүдийн доор болон ойролцоо Хамас бүлэглэлийн командын төвүүд байж болзошгүй гэж үзэж байгаа ба сар гаруйн өмнө барьцаалагдсан өөрийн иргэдээ суллахаар эмнэлгүүд рүү дайрч байгаагаа мэдэгдсэн.

Харин Хамас эмнэлгүүдийг ийм зорилгоор ашиглаж байгаагаа үгүйсгээд байгаа.

Ням гарагт Палестины нэгэн албаны хүний хэлснээр Израил Шифа эмнэлгийг бөмбөгдсөнөөс болж Хамас барьцааны хүмүүсийг суллах тухай яриа хэлэлцээрийг зогсоожээ.

Мөн Израил шинэ төрсөн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх санал тавьж, бямба гарагийн шөнө Шифагийн үүдэнд 300 литр түлш байрлуулсан ч Хамас хоёуланг нь хүлээж аваагүй гэж Израилын арми мэдэгдсэн байна.

Гэвч Шифагийн захирал Мухаммад Абу Салмия дизель түлшийг хүлээж авахаас татгалзсан гэх мэдээллийг үгүйсгээд, эмнэлгийн инкубаторт байгаа 45 нярайн гурав нь аль хэдийн нас барсан болохыг мэдэгдэв.

НҮБ-ын гурван агентлаг эмнэлгүүдийн нөхцөл байдал аймшигтай байгааг илэрхийлж, 36 хоногийн дотор эрүүл мэндийн байгууллагуудад дор хаяж 137 халдлага бүртгэгдсэний үр дүнд 521 хүн нас барж, 686 хүн шархадсан болохыг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил Хамасын мөргөлдөөн, #Аль Шифа, #Аль-Кудс,