Далайгаар тээвэрлэдэг дизель түлшний экспортоор тэргүүлдэг Орос улс дотоодын өндөр үнэ, хомсдолтой тэмцэхийн тулд есдүгээр сарын 21-нд шатахууны экспортдоо хориг тавьсан билээ.

Москва аравдугаар сарын 6-нд хязгаарлалтаа зөөлрүүлж, дизель түлшийг хоолойгоор экспортлохыг зөвшөөрсөн ч бензиний экспортод авах арга хэмжээгээ хэвээр үлдээсэн. Мөн ачааны машин болон төмөр замаар бензин нийлүүлэхийг хориглосон шийдвэрээ цуцлаагүй юм.

Тэгвэл Орос улс дотоодын шатахуун үйлдвэрлэгчдэд дизель түлш, бензиний экспорттой холбоотой үлдсэн бүх хязгаарлалтыг ирэх долоо хоногт цуцлах гэж байгаагаа мэдэгдээд, бэлтгэлээ хангахыг сануулсан тухай салбарын эх сурвалжууд пүрэв гарагт “Reuters”-т ярьжээ.

“Тэд ирэх долоо хоногт экспортын хоригоо цуцална гэж амласан. Энэ амлалттай холбогдуулан бид экспортын хуваарь, боловсруулалтын төлөвлөгөө гаргасан” гэж нэг эх сурвалж хэлсэн байна.

Дизель түлш нь Оросын хамгийн том экспортын нефтийн бүтээгдэхүүн бөгөөд өнгөрсөн онд хэмжээ нь 35 сая тоннд хүрч байжээ. Үүний бараг дөрөвний гурвыг дамжуулах хоолойгоор тээвэрлэсэн байна. Орос улс 2022 онд мөн 4.8 сая тонн бензин экспортолжээ.

Засгийн газрын тогтоосон хязгаарлалтаас болж Орост бензин шатахууны илүүдэл үүссэн талаар өөр нэг эх сурвалж мэдээлсэн байна. “Одоо улирал нь биш тул бид дотоодын зах зээл дээр тийм их бүтээгдэхүүн борлуулж чадахгүй.

Өмнө нь Москва дотоодын зах зээл тогтворжсоны дараа хоригийг цуцална гэж мэдэгдэж байсан бол олон улсын ажиглагчид үр тариа хураах улирал дууссаны дараа хязгаарлалтаа цуцалж магадгүй гэж таамаглаж байв.

Харин нефть болон нефтийн бүтээгдэхүүний хувьд өмнө нь зарласан экспортын хэмжээг өдөрт 300,000 баррелиар танах төлөвлөгөөг арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжлүүлэхээ Орос улс өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #экспортын хориг, #Шатахууны экспорт,