АНУ сүүлийн хоёр долоо хоногт хоёр дахь удаагаа Сирийн зүүн хэсэг дэх Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдийн ашиглаж байсан зэвсгийн агуулахад агаараас цохилт өглөө.
Израил-Хамасын мөргөлдөөнтэй холбоотойгоор бүс нутагт хурцадмал байдал нэмэгдсэний улмаас аравдугаар сарын эхэн үеэс хойш Ирак, Сири дэх АНУ болон эвслийн цэргүүд дор хаяж 40 удаа Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлийн халдлагад өртөж, АНУ-ын 45 цэрэг тархины гэмтэл болон бусад хөнгөн гэмтэл авсан байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины мэдэгдсэнээр лхагва гарагт Вашингтон хоёр “F-15” сөнөөгч онгоцоор Сири дэх агуулахад цохилт өгчээ. Энэ нь сүүлийн үед цэргүүдийнх нь эсрэг хийсэн халдлагын хариу болохыг тэрээр тэмдэглэв.
“Хэрэв АНУ-ын хүчний эсрэг Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн дайралт үргэлжилсээр байвал бид ард түмнээ хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авахаас татгалзахгүй” гэж Остин нэмж хэлсэн байна.
Нэрээ нууцалсан АНУ-ын армийн өндөр албан тушаалтны хэлснээр цэргүүд Дейр аль-Зор муж дахь агуулахыг хэсэг хугацаанд ажиглаж, ойролцоо байсан хүмүүсийг энгийн иргэд биш болохыг баталгаажуулсныхаа дараа цохилт өгсөн гэв.
Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчин АНУ-ын армийн цэргүүдийн эсрэг удаа дараа халдлага үйлдсэний хариуд Пентагон аравдугаар сарын 26-нд “IRGC” болон түүний дэмждэг бүлгүүдийн ашиглаж байсан хоёр объект руу довтолсон юм.
Сири болон хөрш Иракт АНУ-ын тус тус 900, 2,500 цэрэг байрлаж, орон нутгийн хүчинд зөвлөгөө өгч, Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд нь туслалцаа үзүүлдэг. Гэвч Израил-Хамасын мөргөлдөөн Ойрх Дорнодод тархаж, АНУ-ын цэргүүд бай нь болж магадгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна.
Аравдугаар сарын 7-нд Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ Иран болон Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд тус бүс нутаг руу байлдааны хөлөг онгоц, сөнөөгч онгоц зэргийг илгээж, цэргүүдийнхээ тоог олон мянгаар нэмсэн.
АНУ-ын арми мөн Ойрх Дорнод дахь хүчээ хамгаалахын тулд цэргийн эргүүлийг нэмэгдүүлэх, баазын байгууламжид нэвтрэх эрхийг хязгаарлах, тагнуулын мэдээлэл цуглуулах, нисгэгчгүй онгоц болон бусад тандалтын ажиллагаа явуулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Пентагон, #СИри, #Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC),