Лхагва гарагт Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москвад Хятадын армийн өндөр албан тушаалтантай хэлэлцээр хийж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх асуудлаар ярилцсан болохыг “Интерфакс” агентлаг мэдээлжээ.
“Барууны зарим түрэмгий орнуудаас ялгаатай нь бид цэргийн блок байгуулаагүй. Орос, Хятадын харилцаа бол итгэлцэл, хүндэтгэлд суурилсан стратегийн хамтын ажиллагааны жишээ юм” гэж Шойгу Хятадын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, генерал Жан Юшятай уулзахдаа хэлсэн байна.
Үүний зэрэгцээ, хоёр орны цэргийн хамтын ажиллагаа гуравдагч орны эсрэг чиглээгүй, зөвхөн бие биеийхээ ашиг сонирхолд чиглэж байгааг тэрээр тэмдэглэжээ.
Шойгу аравдугаар сарын 30-ны өдөр Бээжинд болсон форумын үеэр Хятадын талтай хэлэлцээр хийсэн бөгөөд лхагва гарагийн уулзалт нь түүний 10 хоногийн дотор Хятадын цэргийн өндөр албан тушаалтантай хийж буй хоёр дахь уулзалт болжээ.
Өнгөрсөн жил Орос улс Украин руу цэргээ оруулахаас гурван долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Владимир Путин, Ши Жиньпин нар “хязгааргүй” түншлэлийн харилцаагаа тунхаглаж байв.
Хятад улс энэ хугацаанд Москвагийн “цэргийн тусгай ажиллагаа”-г шүүмжлэхээс татгалзсаар ирсэн бөгөөд барууны зүгээс Орост зэр зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй гэсэн хардлагад өртөөд байгаа билээ.
Эх сурвалж: Reuters

#Батлан хамгаалах яам, #ОРос, #Сергей Шойгу,