“Tesla” Берлиний ойролцоох үйлдвэртээ 25,000 евро буюу 26,838 ам.долларын үнэтэй машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг эх сурвалж даваа гарагт мэдээлжээ.

Үйлдвэрлэл хэзээ эхлэхийг эх сурвалж хэлээгүй байна.

“Tesla” тайлбар өгөхөөс татгалзсан ч уг мэдээллийн дараа АНУ-д зах зээлийн өмнөх арилжаагаар компанийн хувьцаа 3%-иар өсжээ.

Цахилгаан автомашины өндөр үнэ, зээлийн хүү өндөр байгаа нь Европ, АНУ-д цахилгаан автомашины худалдан авалтад саад болж буй хэд хэдэн хүчин зүйлийн нэг болох нь хэрэглэгчдийн судалгаагаар тодорхой болсон.

Автомашины судалгааны “JATO Dynamics” фирмийн мэдээлснээр 2023 оны эхний хагаст Европт цахилгаан автомашины жижиглэнгийн дундаж үнэ 65,000 гаруй евро байсан бол Хятадад 31,000 гаруй евро байжээ.

“Tesla”-ийн эзэн Илон Маск илүү боломжийн үнэтэй цахилгаан машин үйлдвэрлэхээр эртнээс төлөвлөж байсан ч 2022 онд энэ төлөвлөгөөгөө зогсоож байв.

Гэсэн хэдий ч есдүгээр сард компанийн дотоод эх сурвалжууд үйлдвэрлэлийг хурдасгаж, зардлыг бууруулах шинэ нээлт хийсэн тухай хэвлэлд мэдээлсэн юм.

Үйлдвэрлэлээ массын зах зээл рүү тэлэх нь “Tesla”-ийн автомашины нийлүүлэлтийг 2030 он гэхэд 20 саяд хүргэх зорилтод чухал ач холбогдолтойгоос гадна нийлүүлэлтийн зорилтоос илүү ашгийн хэмжээнд анхаарч буй “Volkswagen” зэрэг өрсөлдөгчдөөс ялгарах болно.

Баасан гарагт Маск Груенхайде дахь үйлдвэрт зочилсон ба энэ үеэр 25,000 еврогийн машин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө үйлдвэрийн ажилчдад танилцуулсан болохыг эх сурвалж хэлсэн байна.

Германы үйлдвэрт одоогоор Европт хамгийн өндөр борлуулалттай байгаа “Model Y” загварыг үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: Reuters

#Tesla, #Герман, #хямд үнэтэй цахилгаан автомашин,