Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2023.11.06/ салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Дулааны II болон IV цахилгаан станц, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуур”-ын төслийн талбайд ажиллалаа.
Дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл хангах ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа ба Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 98%, дулааны хоёрдугаар цахилгаан станц 96%-ийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн ажлуудыг хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдрийн дотор дуусгана гэдгийг компанийн удирдлагууд танилцуулав.
Харин 2023 онд Монгол Улсын хувьд шинэ төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулах томоохон төсөл болох Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96.5%-тай үргэлжилж байгаа ба зарим төрлийн туршилтуудыг эхлүүлж, энэ сарын 20-ны өдөр техникийн комисс ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар төслийн нэгж болон гүйцэтгэгч компани хэллээ.
Дэд сайд М.Баярмагнай дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
• Барилга угсралтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахад анхаарах,
• Батарей хуримтлуурыг системд залгахтай холбоотой Реле хамгаалалтын автоматик /РХА/ -ийн тавилын тооцоо, сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ боловсруулах гэх мэт шаардлагатай баримт бичгийг боловсруулах даалгаврыг “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д;
• EPC гүйцэтгэгч 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөлийн ажилд 2023.11.10-нд техникийн комисс ажиллуулахтай холбоотой РХА болон HMI төхөөрөмжийн тохиргоо хийх, М-Акт бүрдүүлэх ажлыг дуусгахыг тус тус үүрэг болголоо.
Хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80МВт суурилагдсан хүчин чадалтай, 200МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, Дулааны цахилгаан станцуудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний нэгдсэн системд үзүүлэх юм.

#онцолсон, #“Сонгино” дэд станц, #эрчим хүчний яам, #батарей хуримтлуур,