Даваа гарагт Газын эрүүл мэндийн эрх баригчид Израилын дайралтаас болж бүс нутагт амь үрэгдсэн хүний тоо 10,000-ыг давсныг мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус анклавыг “хүүхдийн оршуулгын газар” болж байна гэж хэлээд, гал зогсоохыг уриалав.
Гэвч Израил болон Газын зурваст хяналт тавьдаг Хамас бүлэглэл гал зогсоох олон улсын дарамт шахалтыг няцаасаар байна. Аравдугаар сарын 7-нд тус улсын өмнөд хэсгээс барьцаалсан хүмүүсийг эхлээд суллахыг Израилын тал шаардаж байгаа бол Хамас Газад халдлага зогсоогүй цагт барьцааны хүмүүсийг суллахгүй, тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгджээ.
“Израилын зэвсэгт хүчний хуурай замын ажиллагаа болон үргэлжилсэн бөмбөгдөлт нь энгийн иргэд, эмнэлэг, дүрвэгсдийн хуаран, сүм хийд, НҮБ-ын байгууламжууд, тэр дундаа хоргодох байруудыг онилж байна. Хүн бүр аюултай нөхцөл байдалд байна” гэж Гутерриш сэтгүүлчдэд хэлэв.
“Үүний зэрэгцээ, Хамас болон бусад дайчид энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж, Израил руу пуужин харвасаар байна” гэж хэлээд барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй, болзолгүйгээр суллахыг уриалжээ.
Аравдугаар сарын 27-нд Газын зурваст хуурай замын өргөтгөсөн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 31 цэрэг нь амь үрэгдсэн болохыг Израил мэдэгдээд, Хамасын дайчид энгийн иргэдийн дунд болон эмнэлгүүдэд нуугдаж байгааг дахин мэдэгдсэн байна. Харин Хамас үүнийг няцаагаад, НҮБ-ийг шалгалт явуулахыг уриалжээ.
Энэ хооронд, Газыг чиглэсэн Израилын дайралт эрчимжсээр, өнгөрсөн шөнийн агаар, газар, далайгаас өгсөн цохилт нь аравдугаар сарын 7-нд Хамас Израил руу дайрснаас хойших хамгийн хүчтэй цохилтуудын нэг болохыг гэрчүүд мэдэгдсэн байна.
Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр бүс нутагт дор хаяж 10,022 хүн амь үрэгдсэний 4,104 нь хүүхэд байна.
“Газын зурвас хүүхдийн оршуулгын газар болж байна. Өдөр бүр олон зуун охид, хөвгүүд амь үрэгдэж, шархадсаар байна” гэж Гутерриш анхааруулав.
Эмнэлгүүд шархадсан хүмүүст хүрч үйлчилж чадахгүй, хоол хүнс, цэвэр ус дуусаж, тусламжийн хүрэлцээ хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд мэдэгджээ.
НҮБ-ын 18 байгууллага Израил-Хамасын мөргөлдөөний асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд “Хүмүүнлэгийн зорилгоор яаралтай гал зогсоох хэрэгтэй байна. 30 хоног өнгөрлөө. Одоо хангалттай. Үүнийг одоо зогсоох ёстой” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Газын зурвас, #Израил Хамасын мөргөлдөөн, #амь үрэгдэгсдийн тоо,