Газрын тэргүүлэх экспортлогч Саудын Араб болон Орос улс оны эцэс хүртэл газрын тосны олборлолтоо үргэлжлүүлэн бууруулахаа ням гарагт мэдэгдсэн.

Саудын Араб олборлолтоо өдөрт нэг сая баррелиар үргэлжлүүлэн бууруулж, арванхоёрдугаар сард ойролцоогоор 9 сая баррель олборлохоор төлөвлөж байгааг тус улсын Эрчим хүчний яамны эх сурвалж мэдэгдсэн байна.

Энэхүү нэмэлт сайн дурын бууруулах арга хэмжээ нь нефтийн зах зээлийн тогтвортой байдал, тэнцвэрт байдлыг дэмжих зорилгоор ОПЕК+-ийн орнуудын авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах зорилготой гэж эх сурвалж хэлжээ.

Саудын Арабын мэдэгдлийн дараа Орос улс мөн арванхоёрдугаар сарыг дуустал түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний экспортоосоо өдөрт 300,000 баррель хасахаа мэдэгдэв.

Хоёр улс шийдвэрээ дахин сунгах, нэмэгдүүлэх, өргөжүүлэх эсэхээ ирэх сард шийдэх төлөвтэй байна.

Нефть экспортлогч орнуудын байгууллага болон тэргүүлэгч холбоотон орнуудаас бүрддэг ОПЕК+ өнгөрсөн жилээс эхлэн олборлолтоо бууруулсан бөгөөд үүнийгээ зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа.

Есдүгээр сард нефтийн үнэ 2023 оны дээд цэгтээ хүрч, Брент маркийн нефть баррель нь 98 орчим ам.доллар болсон бол баасан гарагт баррель нь 85 ам.долларт хүрч буурсан.

Харин даваа гарагт Брент маркийн нефтийн фьючерс 1.25 ам.доллар буюу 1.47%-иар өсөж, баррель нь 86.14 ам.доллар болсон байна. АНУ-ын Баруун Техасын нефтийн үнэ 1.29 ам.доллар буюу 1.6%-иар өсөж, 81.80 ам.доллар болжээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #саудын араб, #ОПЕК+, #газрын тосны олборлолт,