Израилын арми Газа хотыг бүрэн бүсэлж, Газын зурвасыг хоёр хувааснаа ням гарагт мэдэгдэв.
Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари сэтгүүлчдэд хандан “Манай цэргүүд Газын өмнөд хэсгийн эрэгт хүрч, Газа хотыг бүсэлснээр өнөөдөр Газын зурвас хойд болон өмнөд хэсэгт хуваагдлаа” гэж мэдэгдсэн байна. Мөн үүнийг Хамас бүлэглэлийн эсрэг явуулж буй дайны “чухал үе” гэж нэрлэжээ.
Тус улсын цэргүүд 48 цагийн дотор Газа хотод нэвтрэх төлөвтэй байгааг Израилын хэвлэлүүд мэдээлсний дараа ням гарагийн орой Газын хойд хэсэгт хүчтэй дэлбэрэлт болсон байна.
Гэвч Газын зурваст утас, интернэтийн үйлчилгээ гурав дахь тасарсан тул цэргийн довтолгооны явцын талаарх мэдээллийг шууд дамжуулахад улам төвөгтэй болжээ.
Эхний удаагийн харилцаа холбооны тасалдал 36 цаг үргэлжилсэн бол хоёр дахь нь хэдэн цаг үргэлжилсэн байна.
Ням гарагт Израилын байлдааны онгоцнууд мөн Газын зурвасыг үргэлжлүүлэн бөмбөгджээ.
Газын төвд орших Магази болон Бурежи дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас наад зах нь 53 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай Газын Эрүүл мэндийн яам мэдэгдэв.
АНУ гал зогсоохыг уриалж байгаа ч Израилын Ерөнхий сайд хүмүүнлэгийн зорилгоор түр гал зогсоох санааг няцаасан байна.
Палестины эрүүл мэндийн яамны мэдээллээс харвал нэг сар орчим хугацаанд тус нутаг дэвсгэрт 9,700 гаруй палестин хүн амь үрэгдсэний 4,000 гаруй нь хүүхэд байна.
Израилын цэргүүд хүн ам шигүү суурьшсан, хот суурин газруудыг онилох тусам энэ тоо нэмэгдэх магадлалтай.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Израил, #Газа хот, #Хамасын эсрэг дайн,