Оросын Ерөнхийлөгч асан, өдгөө тус улсын Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж буй Дмитрий Медведев Орос-Польшийн харилцааны тухай 8,000 үгтэй томоохон нийтлэл бичжээ.

 Тэрээр уг нийтлэлдээ Орос улс НАТО-ийн гишүүн Польшийг “аюулт дайсан” гэж үзэж байгааг дурдаад, хэрэв энэ чигээрээ байвал төрт улсын байр сууриа алдаж магадгүй гэж анхааруулсан байна.

Ерөнхийлөгч Владимир Путиний холбоотон “Бид Польшийг түүхэн дайсан гэж үзэх болно. Хэрэв дайсантай эвлэрэх найдлага үгүй бол Орос улс үүний хариуд шийдэмгий бөгөөд маш хатуу хандах болногэж нийтлэлдээ бичжээ.

Цааш нь “Түүх нэг бус удаа бардам польшуудад өршөөлгүйгээр хандсан: реваншист төлөвлөгөө хэчнээн амбицтай байсан ч нуран уналт нь Польшийн төрт улсыг бүхэлд нь мөхөлд хүргэж болзошгүй юм” гэж анхааруулсан байна.

Украины дайны улмаас Варшав, Москва хоёрын аль хэдийн хурцадмал байсан харилцаа шинэ доод түвшинд хүрсэн.

Украиныг дэмжигч Польш улс Оросыг худал мэдээлэл тарааж, тагнуулын үйл ажиллагаа явуулж, улс орныг тогтворгүй болгохыг оролдож байна гэж буруутгадаг бол Москва Варшавын дайсагнасан байр суурийг буруушаадаг.

2008-2012 оны хооронд ерөнхийлөгч байхдаа өөрийгөө либерал модернист гэж тодорхойлдог байсан Медведев нь өдгөө Кремлийн барууны эсрэг үзлийг сурталчлагч болсон.

Дипломатууд түүний үзэл бодлыг Кремлийн дээд түвшний элитүүдийн сэтгэлгээний илэрхийлэл гэж үздэг.

Эх сурвалж: Reuters

#Дмитрий Медведев, #ОРос, #Польш,