“Вагнер” хөлсний бүлэглэл Оросын хоёр бүс нутагт шинээр гишүүн элсүүлэх ажлаа эхлүүлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Үүсгэн байгуулагч, тэргүүн Евгений Пригожин нь зургадугаар сарын сүүлээр Оросын цэргийн удирдлагын эсрэг бослого гаргасны дараа тус бүлэглэл шинээр хүн элсүүлэх ажлаа зогсоогоод байсан юм. Хожим наймдугаар сард Пригожин болон түүний ойрын хүмүүс онгоцны ослоор амь үрэгдсэн бөгөөд ослыг Кремль зохион байгуулсан байх магадлалтай гэж олон хүн үздэг.

“59.ru” болон “NGS.ru”-ийн мэдээлснээр хувийн цэргийн компани нь төв Перм муж болон Сибирийн Новосибирск мужаас Оросын үндэсний гвард (Росгвардиа)-ийн бүрэлдэхүүнд байлдагчдыг элсүүлж эхэлсэн байна.

“Вагнер” нь сүлд, тэмдгээ өөрчлөөгүй болохыг “59.ru” сайт мэдээлсэн бол Новосибирскийн “NGS.ru” сайтын эх сурвалжаас иш татан мэдээлснээр шинээр элсэгчдийн гэрээг Батлан хамгаалах яамтай бус, харин “Росгвардиа”-тай байгуулж байгааг мэдээлжээ.

Гэрээ байгуулсан дайчдыг Украин руу илгээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн Пригожиний 25 настай хүү Павел “Вагнер” нэртэй Үндэсний гвардийн шинэ ангийг удирдаж байгаа гэсэн цуурхал мөн гарсан байна.

Сайн дурын дайчид болон хоригдлуудаас бүрдсэн “Вагнер” бүлэглэл нь энэ оны эхээр Москвагийн нэрийн өмнөөс Украины зүүн хэсгийн Бахмут хотыг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

Гэсэн ч долдугаар сард нь Оросын Батлан хамгаалах яам бүх “сайн дурын ангиуд”-ыг зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулахыг шаардсан нь Пригожиний дургүйцлийг хүргэж, цэргийн удирдлагуудын эсрэг босох гол шалтгаан болсон юм.

Эх сурвалж: The Moscow Times

#Вагнер, #ОРос, #хөлсний бүлэглэл, #Росгвардия,