Израилын зэвсэгт хүчнийхэн Газын бүс дэх Жабалиа дүрвэгсдийн хуаранд хоёр өдрийн дотор хоёр дахь удаагаа цохилт өгөхдөө Хамас бүлэглэлийн өөр нэг командлагчийг устгажээ.
Лхагва гарагт Израил хүн ам шигүү суурьшсан Газын зурвасыг газар, далай, агаараас дахин бөмбөгдсөн байна.
Израилын цэргийнхний мэдэгдсэнээр “нарийн тагнуулын мэдээлэлд тулгуурлан” Жабалиа дахь Хамас бүлэглэлийн команд удирдлагын цогцолбор руу сөнөөгч онгоцноос цохилт өгч, Исламын бүлэглэлийн танк эсэргүүцэх пуужингийн ангийн дарга Мухаммед А'сарыг устгажээ.
“Хамас бүлэглэл санаатайгаар террорист дэд бүтцээ иргэний зориулалттай барилга байгууламжийн доор, эргэн тойронд болон дотор байгуулж, Газын энгийн иргэдэд зориудаар аюул учруулж байна” гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын хүний эрхийн алба уг ажиллагааг дайны гэмт хэрэг байж болзошгүй гэж мэдэгдэв.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар “X” платформд “Израилын Жабалиа дүрвэгсдийн хуаранд хийсэн агаарын довтолгоонд өртсөн энгийн иргэдийн тоо өндөр, сүйрлийн цар хүрээ өргөн байгааг харгалзан үзвэл эдгээр нь дайны гэмт хэрэгт тооцогдож магадгүй гэдэгт бид маш их санаа зовж байна” гэж бичжээ.
Лхагва гарагт хуаранд болсон дэлбэрэлтийн хохирлын талаар Газын эрх баригчид мэдээлэл өгөөгүй байна. Палестины эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр мягмар гарагт болсон Израилын эхний агаарын цохилтоор 50 орчим хүн амь үрэгдэж, 150 хүн шархадсан байна.
Израилын албаныхан мягмар гарагийн цохилтоор аравдугаар сарын 7-нд тус улс руу хийсэн халдлагын толгойлогч Ибрахим Биариг хөнөөснөө мэдэгдээд байгаа.
Өчигдөр Египет, Израил, Хамас хоорондын хэлэлцээрийн дагуу жагсаалтад багтсан гадаад паспорттой 500-аас доошгүй хүний 320-г, мөн хүнд шархадсан олон арван Газын иргэнийг Египет рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн Газын зурвасын 1,000 орчим палестин хүүхдийг АНЭУ-ын эмнэлгүүдэд эмчилж байгааг АНЭУ-ын төрийн мэдлийн “WAM” агентлаг мэдээлэв.
Газын хилийн албаныхан пүрэв гарагт хилээ дахин нээж, гадаад паспорт эзэмшигчдийг гаргах боломжтой гэж мэдэгдсэн байна. Египетийн дипломат эх сурвалжийн мэдээлснээр хоёр долоо хоногийн хугацаанд Газын зурвасаас 7,500 гадаад паспорт эзэмшигчийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Израил Хамасын мөргөлдөөн, #Жабалиа хуаран, #Мухаммед А'сар,