Даваа гарагийн үүрээр Израилын цэргүүд танкны дэмжлэгтэйгээр анклав руу хуурай замын дайралт хийжээ.

Израилын арми Газын зурвас дахь хуурай замын ажиллагаагаа өргөжүүлснээр сүүлийн хэдэн өдрийн дотор зэвсэгт бүлэглэлийн 600 гаруй объектод цохилт өгснөө мэдэгдсэн байна.

Барилга байгууламж, хонгилд хаалт тавьж, цэргүүд рүү дайрахыг завдсан олон арван террористыг Израилын зэвсэгт хүчний цэргүүд устгасан” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Мөн Израилын хүчин Газын зурвасын Аль-Шифа болон Аль-Кудс эмнэлгийн ойролцоох газруудад агаарын цохилт өгч, өмнө зүгт орших Хан Юнис хотын зүүн хэсгийн хилийн бүсэд Палестины зэвсэгт дайчид Израилын цэргүүдтэй мөргөлдсөн гэж Палестины хэвлэлүүд мэдээлжээ.

Газын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр Израилын хуурай замын хүчин олон талаас далайн эргийн анклав руу дайрсны улмаас нэг шөнийн дотор дор хаяж 20 палестин хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан байна.

Бүс нутгийн оршин суугчид шөнөжингөө буун дуу, дэлбэрэлт сонсогдсон талаар мэдээлжээ.

Энэ хооронд, Хамас болон Исламын Жихад бүлэглэлийн гишүүд Газын зурвас болон Баруун эргийн Женин хотод Израилын цэргүүдтэй мөргөлдсөн байна.

Израилын засгийн газар хуурай замын өргөтгөсөн дайралт хийх тушаал өгснөөс хойш хоёр хоногийн дараа Газын гол хотыг бүслэх оролдлого амжилттай болсныг харуулах зорилгоор Израил улс анклавын баруун эрэгт байрлуулсан байлдааны танкнуудынхаа зургийг нийтэлжээ. Мөн Израилын цэргүүд Газын зурвасын гүнд улсынхаа далбааг намируулж буйг харуулсан зургууд цахимд тавигдсан байна.

Израилын зүгээс Ираны дэмжлэгтэй Хамасын дайчдын эсрэг гурван долоо хоног үргэлжилж буй дайны “хоёр дахь үе шат”-ыг тунхагласан ч цэргүүд нь ихэвчлэн харанхуйд хөдөлж, мөн харилцаа холбооны сүлжээ тасарсан зэрэг шалтгаануудын улмаас энэ талаар мэдээлэл бага байна.

Аравдугаар сарын 7-оос хойш 2.3 сая хүн амтай Газын зурваст нийт 8,005 хүн, түүний дотор 3,324 хүүхэд амь үрэгдсэн гэж бүс нутгийн эрүүл мэндийн алба ням гарагт мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Палестин, #Хамас, #Израилын хуурай газрын довтолгоо,