Оросын арми Украины дайнтай холбоотой тушаалыг биелүүлээгүй цэргүүдээ цаазалж байгааг Цагаан ордон пүрэв гарагт мэдэгдэв.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Оросын арми тушаал биелүүлэхээс татгалзсан цэргүүдээ цаазалдаг гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Кирби “Оросын командлагчид Украины их бууны галаас ухрахыг оролдсон ангиудыг бүхэлд нь цаазална гэж сүрдүүлж байгаа гэсэн мэдээлэл ч бидэнд бий” гэж мэдэгдсэн байна.
Кремль, Оросын Батлан хамгаалах яам, АНУ-д суугаа Оросын Элчин сайдын яамны төлөөлөгчид энэ асуудлын талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Вашингтонд суугаа Оросын Элчин сайд Анатолий Антонов “Telegram”-д тайлбар хийсэн ч Цагаан ордны мэдэгдлийн талаар огт дурдаагүй байна.
Антонов мэдэгдэлдээ АНУ-ын Украинд үзүүлэхээр зарласан 150 сая ам.долларын цэргийн тусламжийн багцыг дурдаад, АНУ-ын энэ үйлдлийг мөргөлдөөнийг намжаах гэхээсээ илүүтэй “гал дээр тос асгаж байгаа мэт өдөөн хатгасан үйлдэл” гэж дүгнэжээ.
Тэрээр “Киевийн дампуурсан дэглэмийг чиглэсэн олон тэрбум долларын утгагүй урсгалыг зогсоох цаг аль хэдийн болсон. Иргэдийнхээ үзэл бодлыг үл тоомсорлож, Америкийн зэвсгийн улмаас амиа алдаж буй хохирогчдод хайхрамжгүй хандахаа зогсоох цаг болжээ” гэж “Telegram”-д бичсэн байна.
АНУ нь Оросын Украинд эхлүүлсэн түрэмгийллийг хатуу зэмлэн буруушааж, дайн эхэлсэн цагаас Киевт их хэмжээний тусламж үзүүлсээр байгаа юм.
Кирби Оросын зэвсэгт хүчнийг зэвсэггүй, байлдааны бэлтгэлгүй цэргүүдээ тулалдаанд илгээх тактик хэрэглэж байна гэж шүүмжлээд, цэргүүдийг цаазална гэж сүрдүүлсэн нь зэрлэг балмад хэрэг гэж мэдэгдсэн байна.
Мөн Оросын армийн удирдагчдыг юу хийж байгаагаа ойлгодоггүй, цэргийн тактик мэддэггүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Оросын арми, #Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби,