11.50 цагт:

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл хойшлууллаа. 

08.30 цагт:

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт товлон зарласан юм.

“Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдсан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газраас хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг нь хүргүүлсэн байна.

#live, #Т.Бадамжунай,