БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө өрнөж байна.
Го даамын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хатанбаатарын удирдлага дор залуучуудын улсын аварга Х.Амарбаясгалан гурав дахь учраатайгаа өрсөлдөж байна.
Тус тэмцээнд таван орны есөн тамирчин өрсөлдөж байгаа ба го даамын спорт нь энэ удаагийн Азийн наадамд анх удаа нэгдэж буй юм. Сонирхогчийн нэг дантай, Монголын тамирчин Х.Амарбаясгалан БНСУ-ын мэргэжлийн долоон дантай тоглогчинд хожигдлоо.
Нийт таван өрөг тоглох тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй дасгалжуулагч Ц.Хатанбаатар нь тамирчин Х.Амарбаясгалангийн аав юм.
Го даамын төрлөөр Монголын тамирчид хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн нь эмэгтэйчүүдийн сонирхогчдын ДАШТ-ий хүрэл медальт Р.Тунгалаг билээ.

#биеийн тамир спортын улсын хороо,