Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Одонтуяа нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилох саналыг дэмжиж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2023 оны аравдугаар сарын 19-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын бүлгээрээ дахин зөвшилцөх шаардлагатай гэсэн үндэслэлээр завсарлага авч, завсарлагын хугацаа аравдугаар сарын 20-ны өдөр дууссан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлсэн бөгөөд уг асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор дахин хэлэлцүүлэхээр шилжүүлсэн хэмээн Байнгын хорооны дарга танилцуулсан.
УИХ дахь АН-ын бүлэг албан тоот ирүүлж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус дэд хорооны бүрэлдэхүүнд орохоос татгалзсан тул түүний оронд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат нарыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.
Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан гэлээ.
Ирэх оны төсөвт Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг тусгажээ. Тухайлбал, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн ил тод арилжааг эрчимжүүлэх; Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих ажлуудыг тусгасан байна. Мөн төрийн цэргийн байгууллагын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал болон аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах, хоол хүнс, шатах тослох материал, хээрийн дадлага, сургуулилалт, машин, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнд шаардлагатай зардлыг холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн актуудад заасны дагуу тооцон тусгасан аж.
Сангийн сайд Б.Жавхлан, Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа хэмээн мэдээлсэн.
Мөн хуралдаанд Байнгын хорооны эрхийн асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан юм.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-д заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулаад, Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-ний зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тухайн жилийн төсөвт тусгуулахад анхаарах; өмнөх аудитаар толилуулсан “Төсвийн төслийг үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлж, дүгнэх аргачлал, шалгуур үзүүлэлтийг холбогдох хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгах” тухай өгсөн асуудлыг энэ жил дахин толилуулж байгааг анхаарахыг хүссэн.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгч буй дараах зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна хэмээсэн. Үүнд:
· Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх;
· Улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байх;
· “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;
· Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох; /БҮХ/
· Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
· Хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах зэрэг асуудлыг багтаажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Өнгөрсөн зун Улаанбаатар хотыг үер усны аюул нөмөрч, маш их хохирол амссан. Ер нь Монгол улс үерийн, газар хөдлөлтийн аюулыг давахад бэлэн биш байна гэдэгтэй бүгд санал нийлж байгаа. Газар хөдлөлтийн аюулыг бууруулах асуудалд төсөв хөрөнгө тавьсан эсэхийг тодруулаад, төсөв хөрөнгө тавиагүйгээс том эрсдэл гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ хэмээн лавласан.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж, учруулж байгаа хохирлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай гэж эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа ч бас төсөв хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг тавьж байна. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран 30 сая ам.долларын санхүүжилт бүхий томоохон төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг цаг алдалгүй өгөх, олон нийтийн сүлжээгээр дамжуулж эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй өгөх техникийн боломж бүрдэнэ. Мөн ОБЕГ-ын бүсийн төвүүдийг шуурхай удирдаж зохицуулах нэгдсэн тогтолцоонд оруулах нөхцөл бүрдэх юм.
Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх асуудалд Сангийн яам анхаарал хандуулсан. Энэ хүрээнд ес орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд үүний 50 орчим хувь нь хот доторх аврах, эрэн хайх, аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжүүдэд зарцуулагдах юм.
Газар хөдлөлт, үертэй холбоотой асуудлыг нийслэл, аймаг, орон нутаг өөрсдийнхөө гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хүрээнд батлагдсан санхүүжилтээр тодорхой хэмжээнд шийдээд явах боломж байна гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Х.Баделхан, батлан хамгаалах салбарын техник хэрэгслийн шинэчлэл, офицер, албан хаагчдын хувцасны хангалтын талаар тодруулсан. Тэрбээр, алба хаагчдын хувцсыг хугацаанд нь сольж чадахгүй байна гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлыг ирэх жилийн төсөвт хэрхэн тусгасан бэ гэж асуусан.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, 2024 оны батлан хамгаалахын салбарын төсөвт хугацаат цэргийн албан хаагчид, офицер ахлагч нарын хувцасны хангалтыг Сангийн яамнаас нэлээн анхаарч тусгасан. Сүүлийн жилүүдэд хувцасны хангалтын төсвийн хуваарилалт дунджаар 25-35 хувьтай тавигдаж байсан бол 2024 оны төсөвт 60 орчим хувь болж нэмэгдсэн. 2024 онд нийт офицер, ахлагч нарынхаа хувцасны 60 орчим хувийг, хугацаат цэргийн албан хаагчдын хувцсыг 100 хувь хангах боломж бүрдэж байгаа. Хүнсний хангалтын хувьд төсөв мөн 35 орчим хувиар нэмэгдсэн гэсэн хариултыг өгсөн.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийслнээр хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын ИХ Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар,