БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын пара наадмын шатрын тэмцээн хоёр дахь өдрөө өрнөж байна.
Долоон өрөг тоглох тус тэмцээнд манай улсаас Б.Хашцэцэг, Г.Дэлгэрдалай, Г.Гончигсүрэн, Ө.Мөнхтөр, Ц.Өлзий, С.Сундуй, Х.Хишигбаяр нар оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм.
Тус тэмцээнд оролцож буй Монголын шатарчин Б.Хашцэцэг нь “Инчён-2014” Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл, багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Азийн зуны спортын пара наадамд хоёр спортын төрлөөр оролцсон анхны монгол тамирчин болж байна.
Сонирхуулахад түүний нөхөр Д.Ганбат нь “Ханжоу-2022” Азийн наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр өрсөлдөж байгаа бөгөөд Азийн пара наадамд хамгийн олон (5 удаа) оролцсон тамирчин билээ.

#биеийн тамир спортын улсын хороо,