Сэр сэр салхинд сэтгэл эмзэглэв. Саяхан болоод өнгөрсөн Улаанбаатар Олон улсын XV дахь кино наадамд нээлтийн киногоор найруулагч П.Лхагвадуламын бүтээл ”СЭР СЭР САЛХИ” Монголын уран сайхны кино, тусгай үзвэр “Official selection” киногоор Төрийн шагналт СГЗ Ш.Гүрбазарын жүжгийн зохиолоос сэдэвлэсэн найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “ШАР ГЭГЭЭ“ Монголын уран сайхны киноны нээлтийн үзвэрийг тольдон тус тусад нь харьцуулан бичсэнээ толилуулж байна.
“Сэр сэр салхи“ МУСК
Найруулагч: П.Лхагвадулам
Продюсер: Катя Хазак,Шарлот Винсент, Ц.Ариунаа, Филипа Рэйс, Рэйчел Дэйзи Эллис, Дэнис Васлин, Флер Кноппертс, Оливер Дэмиан
Кино зохиол: П.Лхагвадулам
Зураглаач: Васко Карвальо Виана
Эвлүүлэгч: Матью Тапонье
Хөгжим: Васко Мэндонса
Дууны найруулга: Бенжамин Сильвестр
Дүрүүдэд: Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ, Ч.Булган, Ц.Ганзориг, Н.Цэнд-Аюуш
Киноны товч танилцуулага: Дунд сургуулийн төгсөх ангийн З.Э гэх 17 настай даруухан хүү гэр хороололд амьдрах агаад өвөг дээдсийнхээ онгод тэнгэрийн улаач ажээ. Таньж мэдэх ойр хавийхандаа дэм болж амьдрах агаад нэгэн өдөр танихгүй айлд очиж онгод тэнгэрээ буулган удахгүй хагалгаанд орох гэж байгаа Маралаа охинтой танилцан гэнэн томоогүй зангаар дотносон амьдралыг өмнөхөөсөө өөрөөр мэдэрч эхэлнэ.
Кино зохиол: Монгол бөө хүү гадныханд анхаарал татахуйц шинэлэг содон байж болох ч, зохиол судалгаа муутай хангалтгүй бичигдсэн нь драматург үйл явдал уйтгартай нэгэн хэвийн болоход нөлөөлжээ. Муу зохиолоор сайн кино, сайн зохиолоор муу кино бүтээж болдог гэдэг ч зохиол муу бичигдэхэд жүжигчин найруулагчийн ажиллагаа, дүр боловсруулах жүжигчний тоглолт, зураглаачийн ажил, зураг авалтад нөлөөлдөг муу талтай. Сайн кино хийхэд нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол...эцэст нь бас л зохиол гэдэг үг зүгээр нэг гараагүй бизээ. Манайд ч мөн ялгаагүй найруулагч, жүжигчин, зураглаачийн кино олноор хийгдэх болж монгол киноны үнэлэмж буурч, үзэгчиддээ гологддог болсон нь үүнтэй холбоотой. Өөрөө зохиолоо бичсэн ч мэргэжлийн зохиолчдоор уншуулж зөвлөгөө авах, урлаг судлаачдаар хянуулж байвал цаашдаа цэгцрэх бизээ.
Киноны зураглаач: Төгсгөлийн хэдэн сценээс бусад нь нэгэн хэвийн уйтгартай шинэлэг байж чадсангүй. Киноны зураг авалт, найруулгын шийдэл, мизансцёна зураачийн ажиллагаа муу ажилласан байна.
Дүрийн боловсруулалт, жүжигчний тоглолт: Монгол аав ээжүүд хүүхдүүдтэйгээ хөндий, дотно бус байдаг гэх буруу ойлголт төрүүлэхүйц хөндий харилцаанууд давамгайлсан, хүчирхийлэл, ёс суртахуун гаж буруу үйлдэл байнга гардаг дүрийн нийтлэг зуршил энэ киног үзсэн гадныханд монголчуудыг ийм нунж дорой үлбэгэр амьдралд бууж өгсөн хүсэл тэмүүлэл эр зориг байхгүй мухардсан дүрүүдтэй гэсэн ойлголт төрүүлэхүйц болжээ.Сургуулийн багш эмэгтэйгээс бусад нь дүрдээ хангалтгүй ажилласан нь киног хиймэл бүрхэг болоход нөлөөлжээ.
Гэрэлтүүлэг, хөгжим, зураач, жижиг хэрэглэл: Гэрэл чимэглэл, хөгжим монгол кино уран бүтээлчдээс авууштай онцлог харагдсангүй. Киноны постер зураг содон өвөрмөц болжээ. Дуу чимээний илэрхийлэл гол дүрийн онцлогт тохируулан төмөр хуур, овоо уулын салхи, хэнгэрэгийн дуу чимээ голлосон нь нэн ядруу уйтгартай. Зураачийн ажил хангалтгүй.
Дүгнэлт: Хүүхэд аливаа юмыг шүүлтүүргүй шууд тусгаж авдаг. Кинонд онгод шүтээнээ буулгаж түмэн олонд сайн үйл буян хийх ёстой хүүхдээ буруу хүмүүжүүлсэн, халтар утаатай гэр хорооллын юм үзээгүй хүү болгож Марал охинд уруу татагдах нь хэтэрхий хиймэл үнэмшил муутай, бөөгийн ёс заншил цаашлаад монголчуудынхаа уламжлалт гэрийн хүмүүжил ёс суртахууныг сайн судлаагүй хийсэн нь өнөөгийн хүүхэд залууст буруу үлгэр дуурайл болхоор болжээ. Монголын амьдрал бүхэлдээ ийм харанхуй бүдүүлэг, энэ кинонд гарах гэр бүлүүд шиг ядуу даржин, дорой, өнгө гэрэлгүй бишээ. Дандаа бараан талаас нь түүж гаргах нь цаашдаа ч монгол уран бүтээлчийн зорилго байж болохгүй.
Монгол Улсаа буруу аргаар дэлхийд таниулж нэрд гарах гэсэн ядмагхан зохиолтой даржин киног юунд ингэтлээ хөөргөн сүржигнэн рекламдана бэ? Царай муутай хүүхнээ торгонд булхан гэрлүүлдэгтэй агаар нэг бишүү? Ийм маягаар кино хийгээд байвал бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг сайн киноны жишиг алдагдах шинжтэй. Гадны кино фествалд оролцсон болохоор сайн гэх, гадаад хүмүүстэй хамтарсан гадаадаас шагнал авсан бас дахиад ...гадаад, гадаад, гадаад? гэсэн туйлшрал төөрөгдлөөс хэзээ салах бэ? Гадныхан бидний ахуй, өв соёл монгол хүний онцлогыг биднээс илүү урлан бүтээнэ гэх гэнэн ташаа ойлголт хөөс адил хөвөлзсөөр бидний дунд амь бөхтэй орших төөрөгдлийн бодит жишээ энэ кино байлаа. Эцэстээ гадаад гэсэн нь зүгээр л маркетингийн ядмаг арга болж хувирав. Магтаад байсан өнөө кино нь цуутай хүүхэн хуримгүй гэх үгийг эрхгүй санагдуулж “СЭР СЭР САЛХИ“ кино 96 дахь Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох киногоор шалгарчээ. Монголоо төлөөлөх хэмжээний сайн кино болж чадсан бол мэдээж эсэргүүцэхгүй. Энүүхэндээ гэхэд постер зурагныхаа хэмжээнд хүрэх хүлээлттэй өвөрмөц сайн кино болж чадсангүй. Ийм ядмагхан даржин бүтээл шалгаруулсан шүүгчдийн чадварт эргэлзэж эхлэв. Олныг даган дуурайж Монголоо муулж дэлхийд таниулах гэсэн иймэрхүү кинонуудыг магтан дэмжсээр байх уу? Одоо больцгоо! хангалттай чимээгүй байлаа, хэнээс төрж хэнийг дандаа муулна бэ? Ишиг эврээ ургахаар ихийгээ мөргөдөг ч Оскарт шалгарах хэмжээний кино биш гэдгийг урлаг судлаач хүнийхээ хувьд хариуцлагатай хэлэх гэсэн юм.
“Шар гэгээ“ МУСК
Шар гэгээнд сэтгэл шингэн уусав.
Найруулагч: Б.Батдэлгэр
Продюсер: Ү.Баяржаргал, Г.Гүенбаатар
Кино зохиол: Ш.Гүрбазар, Б.Батдэлгэр
Зураглаач: Г.Гүенбаатар
Эвлүүлэгч: Г.Гүенбаатар
Хөгжим: Б.Санчир
Дууны найруулга: Б.Санчир
Дүрүүдэд: Э.Батнямбуу, Н.Ялалт, Т.Энэрэл, Л.Жижжалам
Киноны товч танилцуулага: Үр заяасангүйд шаналж үрийн заяа гуйж яваа Дарим, Хажид нарт Дашжил, Хоролгарав хоёр хүүгээ өргүүлнэ. Учир нь тэдний хөвүүн хүүхэд энддэг тул хүүгээ хүн болгож тогтоох арга сэдэн айлд өргүүлнэ. Гэвч өргөж авсан хосын золгүй хувь заяа хүүг тойрсонгүй. Аль алиндаа хүний өртэй хүүгийн мөрөөсөл болсон гэр бүлийн хоорондын сэтгэл эмзэглэм харилцааг өгүүлнэ.
Дүрийн боловсруулалт жүжигчний тоглолт: Хоролгаравын дүрд жүжигчин Л.Жижжалам тоглосон нь дэлгэцийн бүтээлд төдийлөн танигдаагүй шинэ жүжигчин, киноны өнгө төрх бүрдүүлэхэд өвөрмөц сонголт болж, жүжигчний дүртэйгээ ажиллах чадвар сайн болжээ. Хажидын дүрд жүжүигчин Т.Энэрэл, Дашжилд жүжигчин Н.Ялалт нар сайн тогложээ.Дэлгэцийн бүтээлд эсрэг дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Н.Батнямбуу эерэг дүр болох Даримд тоглосон нь анхаарал татахуйц содон байлаа. Ялангуяа гэрээс гаран цааш харан уйлан сууж буй тэр хэсэг хамгийн хүнд тоглолт шаардсан, чадварлаг тоглосонд баяр хүргэе.
Кино зохиол: Жүжгийн зохиолоос кино зохиол болгон бичиж найруулжээ. Кино зохиол сайн бичигдэх нь сайн кино бүтэхийн үндэс гэдэг. Киноны эхэнд Дашжил буугаа овоон дээр орхиод ам тангараг тавиад буцдаг. Гэтэл хоёр жилийн дараа илүү гэрт өнөө буу нь байж байдаг нь жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэг монголчууд тэр тусмаа говийн ганц гэрээр байх айлын эр хүн анзаарч мэдэхгүй байх боломжгүй логик алдаа байлаа. Жүжгийн зохиол нь харилцан яриа ихтэй байдаг тул, найруулагч дэлгэцийн бүтээл болгохдоо тун чадмагаар аль болох харилцан яриаг танаж жүжигчний тоглолтоор гаргаж чаджээ. Киноны найруулагч болон найруулагчийн баг чадварлаг ажилласан нь зохиол сайн бичигдсэний давуу тал ийнхүү нөлөөлжээ.
Киноны Зураглаач: Уг киноны зураглаачид онцгойлон баяр хүргэхийг хүсэв. Зураглаачийн ажилдаа чадварлаг мэргэшсэн байгаа нь киногоо урлан хийснээс харахад хангалттай байна. Дэлгэцийн бүтээлд авьяаслаг зураглаач ямар чухал гэдгийг батлан харуулжээ. Ялангуяа шөнийн зураг авалтанд онцгой ач холбогдол өгч зохиолын үйл явдалтай уялдуулан дэлгэцийн хэл ашиглажээ. Эхнэрийн хажууд ярьж болохгүй зүйлээ гадаа уяан дээр харанхуй шөнө шивнэн тохиролцож буй гэмт үйлдлийг метафор болгожээ. Бүх зүйлийн учиг гэмт эхлэл энэ гэдгийг тун өвөрмөц тодотгож чаджээ. Цээр болгож хөх дээс татсан айлд харанхуй шөнө ирээд орж төвдөлгүй буцаж байгаа эмзэглэл нь зохиолын хэлэх гэсэн үндсэн санааг метафор болгон шөнийн зураг авалтаар илэрхийлж нарийн хийцлэлд анхаарч ажиллажээ. Дэлгэцийн хэл гэгдэх план өгүүлэмж сайтай, байгалийн үзэсгэлэн, манан, шар гэгээ өнгө шүүлтийн хувьд онцгой байснаараа киногоо чимж кино урлаг гэдэг утгыг дахин сануулах шиг. Зураг авалтанд жүжигчний тоглолтоо тодруулахын тулд зураглаачийн нарийн мэдрэмж шаардсан зураг авалтууд киноны туршид ажиглагдаж кино амттай байж чадлаа.
Гэрэлтүүлэг: Шөнийн зураг авалтыг манай кино уран бүтээлчид цөөн авдаг ч энэ кинонд нэлээн хэдэн шөнийн зураг авалттай сцен гарч байв. Гэрэлтүүлэгт онцгой ач холбогдол өгч ажилласан нь харагдаж байв. Зарим сценыг уран зураг гэж андуурмаар гэрэл сүүдрийн зохицол анхаарал татсан нь хэлэхгүй байхын аргагүй агаад монголынхоо сайхан байгаль, бидний ондоошил ялгаралыг киногоороо дамжуулж дэлгэцийн хэл ашиглан илэрхийлж чадсанд бас дахин баяр хүргэх шалтгаан минь энэ байлаа.
Хөгжим: Киноны хамгийн чухал хэл гэгдэх киноны хөгжим нь зохиолдоо тохирсон агаад зохиолын үйл явдалтайгаа бүрэн нийцэн уусч нэгдмэл болж чаджээ. Жүжигчний тоглолт сцен болгонд тохирсон шийдэл хөгжимтэй агаад, уянгалаг аялгуу нь үзэгчдийг өдөөн сэрээж чаджээ. Зарим хэсэгт уртын дууны шуранхай үзэгчдийн сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлж чадахуйц байгаа нь монголчуудынхаа сэтгэлгээний онцлогыг мэддэг, хөгжимөөр нөлөөлж чадах нөлөөллийг ашиглаж чадсан гэж дүгнэв.
Хувцас жижиг хэрэглэл, зураачийн ажил, нүүр будалт: Дашжил буюу Н.Ялалтын толгойгоо боосон цагаан алчуур хүн бүхний мэддэг социализмын үед айл болгонд байдаг Оросоос орж ирдэг дөрвөлжин нүхтэй юм оёдог алчуур, монголчууд бид ахуйдаа өргөн хэрэглэдэг учраас онцгой танигддаг, ер нь тэр үеийн хэрэглээ биш гэдгийг бүгд мэдэх учраас энэ алдаа байсанг хэлэх хэрэгтэй. Мөн баян ноёны сахал тавилт одоо цагийн орчин үеийн стильтэй харагдаж байлаа. Кинонд шивээстэй хөмсөгтэй хүүхнүүд нүүр хувиргалтанд шивээс нь төдийлөн далдлагдаагүй нь анзаарагдаж байсан алдаанууд харагдаж байв. Зураачийн ажил жижиг хэргэлэл сайн болжээ.
Дүгнэлт: Монголчуудын онцлог зан заншил, сэтгэлгээг харуулж чадсанаараа “ШАР ГЭГЭЭ” уран сайхны туулсын кино нь сүүлийн үед монголын үзэгчдэд хүлээлт үүсгэж байсан тэр орон зайг нөхөж чадсан, нийгэмд эерэг өгүүлэмжтэй, бидний хүмүүжилд нэгийг бодогдуулсан үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чадахуйц уран бүтээл болжээ. Нийт кино уран бүтээлчдэд дахин баяр хүргэе!
96 дахь Оскарын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох даацтай чансаатай бүтээл бол “СЭР СЭР САЛХИ” МУСК гэхээсээ, эсрэгээрээ “ШАР ГЭГЭЭ” МУСК гэдгийг хэлье! Монголоо муулж ямарч хамаагүй аргаар нэрд гарах гэхээсээ, эерэг сайхныг нь дэлхийд сурталчилан таниулах кино бидэнд үгүйлэгдэж байсанг “ШАР ГЭГЭЭ“ МУСК батлан харуулж чадав. Цаад утга нь бидний ондоошил ялгарал юм гэдгийг хэнч төвөггүй ойлгоно. Түүнээс дэлхийн хаана ч, аль ч улсад муу муухай зүйлс бүгд адилхан байж л байдаг. Улаанбаатар XV дахь Олон улсын кино наадамд Монголоос шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн кино судлаач, урлаг судлаач хүмүүс оролцож чадсан уу? Гэх эргэлзээ, мартагдахгүй нэхэл хатуутай бодогдсоор байгааг бичихгүй байж чадсангүй асуултаар үлдээв.Ахиад асууя? Монголоо муулж дэлхийд таниулахаа хэзээ болих бэ? таван цаас олохын төлөө зүтгэж “СЭР СЭР САЛХИ“ шиг кино хийсээр байх уу? үүнийгээ үнэнг шүүлтүүргүй гаргасан, кино бол бодит үнэнг хачир чимэггүй гаргах ёстой гэж зөвтгөн мэлзсээр байх уу? уран бүтээлч хүний ухамсарт байж болохгүй алдаа бол эх орноо муулж алдаршин олз олох хомхой сэдэл юм. Яг ийм киног манай киноны баклаварын төгсөх ангийн оюутнууд ч ядах юмгүй хийчихнэ. Өнөөдрийн хатуу бөгөөд бодит үнэн энэ юм.
Одоо болих цаг болсоныг хоёр киноноос харьцуулж харахад хэнд ч ойлгомжтой. Монгол залуус дагнан бүтээсэн “ШАР ГЭГЭЭ“ уран сайхны киноны онцлог давуу талыг гадныхантай хамтарсан алдарт “СЭР СЭР САЛХИ” уран сайхны кинотой харьцуулан дүгнэхэд гадаад фествалд оролцсон, гол дүр шагнал авсан, өмнө нь найруулагчийн бүтээсэн бусад кинонууд гадаад фествалиас шагнал авч байсан нь үнэн боловч (бид тэдгээр уран бүтээлийг задлан шинжлээгүй, энд үзүүлсэн киног задлан шинжилж энэ кинон дээр ярилцав) гадаад гэсэн хөөсрөл маркетинг болж, монголчуудад гадных гэвэл сайн гэсэн буруу ташаа ойлголт нийтийг хамарсан амь бөхтэй оршин байгаа нь шинэ залуу уран бүтээлчдэд андуу буруу жишиг тогтохуйц хамгийн том эмгэнэл нь монголоо үгүйсгэх харуусал болж байгааг хэлэх цаг болжээ. Өв соёлоо дэлхийд сурталчилна гэдэг муулна гэсэн ойлголт биш юм. Сайн кино бүтээхэд зохиол хамгийн чухал байсаар ирсэн ч үндэснийхээ шинж чанарыг харуулсан сайн зохиол бичиж чадахгүй бол цаашдаа мэргэжлийн зохиолчдод хандахыг зөвлөе. Эцэст нь хоёр киног харьцуулахад нэг нь мэргэжлийн алдартай зохиолчийн бүтээлийг сонгон, сэтгэл зүрхээ зориулж амжилттай кино бүтээсэн дан монгол залуучууд байгаа бол нөгөө нь зохиол судалгаагүй гоомой хандсан, хэт гадаад гэж хөөсөрсөн, гадаад фестивалд оролцсоноо түрий барьж ам хаах гэсэн амар хялбар аргаар үзэгчдийг өөр дээрээ татан нэрд гарах гэсэн явцуу санаархал, сүржин маркетингтай даржин зохиолтой киног үзээд гэртээ харих замдаа мартах хэмжээний газар тэнгэр шиг ялгаатай байгааг урлаг судлаач хүнийхээ хувьд хэлхийг хүсэв. Шүүмжлэлт сэтгэлгээ газар авсан өнөө цагт нэгнийхээ хийсэн бүтээсэнг муулчлан шүүмжлэв гэхээсээ мэргэжлийн хувьд анхаарахгүй байхын аргагүй алдаануудыг баримт нотолгоо түшиглэн ийнхүү бичив.
Урлаг судлалын докторант Ч.Хулан
2023.10.22