БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам болж байгаа бөгөөд өчигдөр(2023.10.23) таеквондогийн төрөлд дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор тулалдсан Монголын тамирчин У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн К-44 ангиллын 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
“Ханжоу-2022” Азийн пара наадмын Монгол Улсын багийн анхны медальтан болж, Азийн пара наадмаас таеквондогийн төрөлд мөнгөн медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.
У.Сүрэнжав Азийн наадмын чансааг тэргүүлэн тус тэмцээнд оролцсон ба дэлхийн чансааны тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Алтан медалийн төлөөх тулаанд тэр БНХАУ-ын тамирчинд нэг онооны зөрүүгээр (9:10) ялагдсан бөгөөд тэд өмнө нь хоёр удаа таарахад У.Сүрэнжав хоёуланд нь ялж байв. Манай улсын тамирчин саяхан ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, гранпри тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм.
Азийн пара наадмын таеквондогийн тэмцээнд 17 орны 77 тамирчин хүч үзэж байна.

#биеийн тамир спортын улсын хороо, #“Ханжоу-2022” Азийн пара наадам,