Дөрвөн сар үргэлжилсэн Украины сөрөг довтолгоог зогсоохоор зорьж буй Оросын арми ням гарагт Украины зүүн хэсгийн Авдиевка хот болон Херсоны өмнөд хэсэгт дайралтаа эрчимжүүлжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб ням гарагийн оройн тайландаа Украины арми Авдиевка орчимд Оросын 20 шахам довтолгоог няцаасан бөгөөд барилга байгууламж нь их хэмжээний суманд өртсөн тухай дурдсан байна. Мөн Оросын хүчин ойролцоох тосгонд агаарын цохилт өгсөн болохыг мэдэгдэв.
Авдиевка нь украины хувьд Оросын хяналтад байгаа Донецк хот болон Донецк, Луганск мужаас бүрдсэн Донбассын үлдсэн хэсгийг эргүүлэн авах гарц юм.
2014 онд Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид Украины зүүн хэсгийг эзлэн авах үед хотыг хэсэгхэн хугацаанд эзлэн авсан боловч дараа нь Украины арми эргүүлэн авч, дараагийн есөн жилийн хугацаанд хяналтаа хадгалсан байна.
Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов “Авдиевка чухал ач холбогдолтой нь үнэн” гэж “Espreso TV” мэдээллийн хэрэгсэлд ярьжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Энэ бол эзлэн түрэмгийлэгчид Донецк, Луганскийг бүхэлд нь эзлэн авсан гэж мэдэгдэл хийж хурцадмал байдлыг нэмэгдүүлж буй анхны тохиолдол биш... Тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, хугацаа хойшлогдсон” гэж хэлсэн байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленьский мөн дээрх мэдээллийг баталж, “Авдиевка болон ойролцоох Марьинка хотод нөхцөл байдал ялангуяа хүнд байна. Оросууд олон удаа халдсан. Гэвч бид байр сууриа хадгалсан хэвээр байгаа” гэж мэдэгджээ.
Зеленьский оройн мэдэгдэлдээ “Оросын довтолгоог тэсвэрлэж, эзлэн түрэмгийлэгчдийг устгаж, урагшлахын тулд бид өдөр бүр үр дүн гаргах хэрэгтэй. Нэг километр, 500 метр ч бай, гол нь өдөр бүр урагшлах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Оросын Батлан хамгаалахын тайланд Авдиевкагийн талаар дурдаагүй боловч Бахмутын зүүн хэсэгт Украины байрлалын эсрэг амжилттай ажиллагаа явуулсан талаар өгүүлжээ.
Херсоны захирагч Александр Прокудины хэлснээр хэд хэдэн тосгон, Херсон хотын тээвэр, хүнсний үйлдвэрүүд цохилтод өртсөн байна.
Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Херсон, #Авдиевка,