Казахстан улс Орос руу хийх цэргийн бараа бүтээгдэхүүний экспортдоо хязгаарлалт тогтоожээ.
Астана Москвад барууны эдийн засгийн хоригийг тойрч гарахад нь туслахгүй гэж амласан ч Украин дахь дайны хүчин чармайлтад нь ашиглагдаж болох, хориг арга хэмжээнд өртсөн бараа бүтээгдэхүүн авахад нь Орост тусалсан гэсэн буруутгалтай нэг бус удаа тулгарч байсан.
Тэгвэл пүрэв гарагт тус улсын Худалдааны дэд сайд Кайрат Торебаев “үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан” Казахстаны засгийн газар 106 нэр төрлийн цэргийн бараа бүтээгдэхүүнийг Орос руу экспортлохыг зогсоож байгааг мэдэгдэв.
Заасан нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Казахстанд үйлдвэрлэдэггүй ч Украины дайнаас өмнө Орос руу дахин экспортолдог байсныг Торебаев тэмдэглэжээ.
Нисгэгчгүй онгоц, дотоод эд анги, тусгай цахилгаан хэрэгсэл, чип болон ижил төстэй бүтээгдэхүүнүүд хоригт багтсан байна.
Барууны орнууд гуравдагч орноос Орос руу бараа бүтээгдэхүүн дахин экспортлохыг таслан зогсоохыг эрмэлзэж байгаа тул Казахстаны удирдлага хориг арга хэмжээг дагаж мөрдөхөө дахин амлажээ.
Казахстан нь Оросын Украин дахь түрэмгийллээс зайгаа барихыг эрмэлзэж ирсэн бөгөөд Украины хэсэгчлэн эзлэгдсэн бүс нутгийг Оросын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөөгүй юм.
Эх сурвалж: The Moscow Times

#Казахстан, #ОРос, #экспортын хориг, #цэргийн бараа бүтээгдэхүүн,