Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.
Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцсон.
Мөн өнөөдөр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.
Ерөнхийлөгчийн хийсэн уулзалтуудын онцлох үр дүнг тоймлон хүргэж байна.
· “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”-ийг байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болов.
· Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшилна.
· Ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулж, ногоон хөгжлийг дэмжиж эдийн засгийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт болон үр ашгийг сайжруулах чиглэлд Хятад Улстай харилцан туршлага солилцохоор болов.
· Монгол, Хятадын аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавилаа.
· Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх боломж бүрдэж байна.
· “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачилгын хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
· Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.В.Путин нар Монголын бараанд ноогдуулж буй татварыг бууруулахаар тохиролцов.
· “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг шинэчилж, үр ашгийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
· ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэв.
· Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов.

#ОРос, #У.Хүрэлсүх, #ХЯтад, #Төрийн айлчлал,