Хятад улс аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Бээжинд “Нэг бүс, нэг зам” санаачилгын гурав дахь чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгааг Хятадын Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдэгдэв.
Ши Жиньпин даргын санаачилсан “Нэг бүс, нэг зам” санаачилгын 10 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус бага хуралд хөгжиж буй олон орны төлөөлөгчид, тэр дундаа Латин Америк, Африкийн төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.
Түүнчлэн Украины асуудлаар өрнөдийн орнуудтай Москвагийн хагарал гүнзгийрч байгаа энэ үед Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотноо Ши Жиньпинтэй уулзаж, форумд оролцохоор төлөвлөжээ. Энэ нь Орос Украинд цөмрөн орсноос хойш Путиний Хятадад хийж буй анхны айлчлал болох юм.
“Нэг бүс, нэг зам” бол Ази тивийг Африк, Европтой хуурай замын болон далайн замаар холбох зорилгоор арваад жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих бодлого юм.
Гэвч шүүмжлэгчид уг төлөвлөгөөг Хятадын геополитик, эдийн засгийн нөлөөг түгээх томоохон хэрэгсэл гэж үздэг.
Хятадын ГХЯ-аас мэдээлснээр одоогоор дэлхийн 150 гаруй орон, 30 гаруй олон улсын байгууллага “Нэг бүс, нэг зам” хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #ХЯтад, #Нэг бүс нэг зам форум,