Бямба гарагт Израилийн нутаг дэвсгэрт гэнэт халдан довтолж олон хүний аминд хүрсэн Хамас зэвсэгт бүлэглэлийн өндөр албан тушаалтан Мусса Абу Марзук “зорилгодоо хүрсэн” тул Израилтай эвлэрэх боломжийн талаар хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгджээ.
“Al Jazeera” агентлагт утсаар өгсөн ярилцлагынх нь үеэр түүнээс Исламист бүлэглэл гал зогсоох талаар хэлэлцэхэд бэлэн байгаа эсэхийг асуухад Хамас “ийм зүйл” болон “улс төрийн бүх яриа хэлэлцээрт” нээлттэй байна гэж хариулсан байна.
Израилийн эрүүл мэндийн албаны мэдээлснээр бямба гарагаас хойш тус улсад 900 гаруй хүн амь үрэгджээ.
Мөн олон зуун хүн Хамасын дайчдад барьцаалагдсан бөгөөд тэдгэрийн дунд гадаадын иргэд олон байгаа аж.
Одоогоор Израил газар нутгаа зэвсэгт дайчдаас цэвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, Газын зурваст хариу цохилт өгсөөр байна.
Израилийн агаарын цохилтын улмаас Газын зурваст мөн 700 орчим хүн амь үрэгдэж, 4,000 орчим хүн шархаджээ.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Палестин, #Хамас зэвсэгт бүлэглэл,