ХХ зуунд археологичид хүн төрөлхтөн Хойд Америк тивд 14,000 жилийн өмнө ирж, суурьшсан гэж тооцоолсон байдаг. Гэвч шинэ судалгаагаар 23,000 жилийн өмнө тус тивд хүн байсан гэсэн таамгийг баталсан байна.
Мэргэжилтнүүд сүүлчийн мөстлөгийн үеийн төгсгөлд одоогийн Канад болон АНУ-ын хойд хэсэгт орших хоёр асар том мөсөн бүрхүүл хайлахад хүн төрөлхтөн Аляскаас Хойд Америкийн төв хэсэг рүү нүүдэллэсэн гэж үздэг.
Сүүлийн хэдэн арван жилд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн онол няцаагдаж, Америк тив дэх хүний ул мөр 14,000 жил бус, харин 16,000 жилийн өмнөх үед хамаарч байгааг тогтоосон. Гэсэн ч энэ нь сүүлийн мөстлөгийн үеийн төгсгөлтэй давхацсан хэвээр байгаа юм.
Харин хэсэг эрдэмтэд АНУ-ын Нью-Мексико мужаас олдсон чулуужсан ул мөрийг шинжилж үзээд ойролцоогоор 23,000 жилийн өмнөх буюу сүүлчийн мөстлөгийн үеийн оргил үетэй холбогдож байгааг тогтоосноо 2021 оны есдүгээр сард “Science” сэтгүүлийн нийтлэлээр зарлаж байв.
Хэрэв хүмүүс сүүлийн мөстлөгийн оргил үед Америк тивд байсан бол мөс нь тэдний замд саад болоогүй эсвэл хүмүүс тэнд мөстлөгийн үеэс ч өмнө байсан гэсэн үг юм. Эсвэл мөс хайлж эхлэх үед Америкт хүрсэн байх боломжтой.
Тухайн үед уг судалгааны дүгнэлт шүүмжлэл дагуулж байсан тул эрдэмтэд дүгнэлтээ баталгаажуулахын тулд судалгааны ажлаа үргэлжлүүлсэн байна.
Тэд ул мөр олдсон газрын дээд ба доод хурдас давхаргаас хангалттай хэмжээний ургамлын тоосонцрын үр цуглуулж, цацраг идэвхт нүүрстөрөгчийн насжилт тодорхойлох аргаар (radiocarbon dating) шинжилгээ хийсэн байна. Энэ нь цацраг идэвхт изотопын задрал хэрхэн явагдсаныг үнэлснээр тухайн организмын насжилтыг тогтоох арга юм.
Эцэст нь ургамлын тоосон дээр үндэслэн тухайн ул мөр ямар он цагт холбогдож байгааг баталгаажуулсан байна. Мөн эрдэмтэд хүмүүс тухайн ул мөрийг үлдээх үед тэнд ургаж байсан ургамлыг сэргээж чаджээ.
Судалгааны баг “optically stimulated luminescence” (OSL) хэмээх насжилт тогтоох өөр аргыг ашиглаж, дээрх үр дүнгээ дахин баталгаажуулсан байна.
Судалгааны ажил “Science”-д нийтлэгдсэн бөгөөд салбарын судлаач, мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэсэн болно.
Эх сурвалж: Science X Network

#судалгаа, #америк тив, #хүн төрөлхтөн,