Ойрх Дорнодод олон зуун хүний аминд хүрч, олон мянган хүнийг шархдахад хүргэсэн мөргөлдөөний улмаас Израилийг дэмжигчид болон Палестины үйл хэргийг дэмжигчид ням гарагт Америкийн хэд хэдэн хотод жагсаал зохион байгууллаа.
Ням гарагт Нью-Йорк хотын Таймс скүэрт Палестин болон Израилийн талыг дэмжигч мянга орчим жагсагч цугларч, Хамасын Израил руу хийсэн гэнэтийн дайралт болон Израилийн армийн Палестины Газын бүсэд хийсэн хариу цохилтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Палестиныг дэмжигчид Таймс скүэрээс НҮБ-ын төв байр хүртэл тайван жагссан бөгөөд тэнд Израилийн талыг дэмжигчидтэй мөргөлджээ.
Гудамжны хоёр талд цугларсан жагсагчдыг тусгаарлахын тулд төмөр хаалт босгосон байсан ч жагсагчид хаалтуудыг давж хоорондоо мөргөлдсөн байна. Гэсэн ч цагдаа нар богино хугацаанд байдлыг намжаажээ.
Палестины залуучуудын хөдөлгөөний гишүүн Мунир Аталла “Бид энд 75 жилийн турш Израилийн булаан эзлэгчдийн колоничлол, хүчирхийлэл, 16 жилийн цэргийн бүслэлтийг эсэргүүцэн тэмцэж буй Палестины ард түмнийг дэмжиж байна. Өчигдөр Газын зурвасын иргэд задгай шоронгоос гарч чадлаа” гэж хэвлэлд ярьжээ.
Ням гарагийн үдээс хойш Атланта хотод Израилийн консулын байрны гадаа 70 гаруй хүн цугларч, Хамас бүлэглэлийг дэмжсэн уриа лоозон барьж, АНУ-аас Израилд үзүүлэх тусламжаа зогсоохыг уриалав.
Чикаго хотод мөн Израилийн консулын газрын гадна Палестиныг дэмжсэн олон зуун хүн жагссан байна. Тэд Палестины тугийг даллаж, зарим нь палестинчуудын эв санааны нэгдлийн бэлгэдэл болсон хар цагаан алчуур зүүсэн байв. Жагсагчид англи, араб хэлээр “Нетаньяху чи харах болно, Палестин эрх чөлөөтэй болно!” гэж орилж байжээ.
Палестиныг дэмжигч бүлгүүд ням гарагт мөн Вашингтон, Сан Франциско, Лос Анжелес зэрэг АНУ-ын хэд хэдэн хотод жагсаал хийсэн байна.
Түүнчлэн Еврейн байгууллагууд болон сүмүүд Нашвилл, Пасадена, Янгстаун, Бостон зэрэг хотод Израилийг дэмжих зорилгоор жагсаал цуглаан зохион байгуулжээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан Их Британи, Франц, Герман, Испани, Итали зэрэг улс цагдаагийн хамгаалалтаа нэмэгдүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian, AP

#АНУ, #Жагсаал, #Израил, #Нью-Йорк хот, #Палестин, #Хамас зэвсэгт бүлэглэл,