Бямба гарагт Палестины Хамас бүлэглэл Израилийн нутаг дэвсгэрт агаар, газар, усаар халдан довтолсон нь 50 жилийн өмнөх Йом Киппурын дайнаас хойших Израилд болсон хамгийн том халдлагад тооцогдож байна.
Тэд Израилийн хотууд болон армийн постуудыг хэдэн цагийн турш бүслэлтэд байлгаж, олон хүний аминд хүрч, тодорхойгүй тооны энгийн иргэд, цэргүүдийг барьцаалаад Газын зурвас руу зугтжээ.
Дор хаяж 250 орчим израил хүн алагдаж, олон мянган хүн шархадсан байна.
Палестинчууд Хамас бүлэглэлийн Израилд хийсэн халдлагыг тэмдэглэж байх үеэр Израилийн арми Газын зурваст хариу цохилт өгсний улмаас 230 гаруй палестинчууд алагдаж, 1,700 гаруй хүн шархаджээ.
Израилийн Ерөнхий сайдын албанаас мөн Хамас болон Исламын Жихад бүлэглэлийн цэрэг, захиргааны хүчин чадлыг устгах, Газын зурвас руу цахилгаан, түлш, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг зогсоох зэрэг арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн байна.
Хамас бүлэглэл нь 2.3 сая орчим палестинчууд оршин суудаг Газын зурвасыг 2007 онд хяналтдаа авсан юм. Дараа нь Израил, Египет улс тус бүс нутгийг бүслэх бодлого явуулж эхэлсэн байдаг.
Бүс нутгийн ажилгүйдлийн түвшин 50 орчим хувьтай, ядуурал өндөр байсан тул 2021 онд Египет, Катар, НҮБ-ын зуучлалаар Газын зурвасын олон мянган оршин суугчдад Израилд ажиллах зөвшөөрөл өгч, нөхцөл байдал харьцангуй нам гүм байсан тул бусад хязгаарлалтыг зөөлрүүлж байв.
Харин бямба гарагийн үйлдлээрээ Хамас зэвсэгт бүлэглэл өмнөх хэлэлцээрүүдээ уландаа гишгэж, Израилийг устгах хүслээ дахин илэрхийллээ.
Дайралтын эхэнд Хамасын командлагч Мохаммед Дейф палестинчууд болон бусад арабуудыг “Израилийн эзлэн түрэмгийллийн эсрэг” ажиллагаанд нэгдэхийг уриалсан юм.
Харин одоо Иордан голын баруун эрэг, Зүүн Иерусалим эсвэл бүс нутгийн бусад газар дахь палестинчууд түүний уриалгыг сонсох уу гэдэг нь том асуулт болоод байна.
Израилийн зүгээс олон талаас дайралт ирж болзошгүй гэж болгоомжилж байгаа нь гарцаагүй.
Хамгийн муугаар бодвол Ливаны хүчирхэг зэвсэгт бүлэглэл болох Хезболла Израилийн эсрэг дайралтад нэгдэх магадлалтай.
Одоогоор Израилийн арми Газын зурвас руу агаарын цохилт өгч байгаагаас гадна хуурай замын ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж.
Хамасын дайчид барьцаалсан хүмүүсээ амьд бамбай болгон ашиглах, эсвэл наймааны хэрэгсэл болгож магадгүй бөгөөд энэ нь Израилийн армийн хүчин чармайлтад ноцтой хүндрэл учруулж болзошгүй юм.
Одоогоор Израилийн өмнөд хэсэгт Хамас бүлэглэлийн дайчид болон Израилийн батлан хамгаалах хүчний хооронд тулаан үргэлжилж байна.
Эх сурвалж: Reuters, BBC

#онцолсон, #зэвсэгт халдлага, #Израил, #Палестин, #Хамас бүлэглэл,